Элбэгдоржоос соёрхолт хүртсэн Н.Наранбаатар Баттулгаас урлагийн гавьяат зүтгэлтнээ гардана

2021-02-07 147 0

Төрийн наадмыг нээлт, тайзан дээрх жүжиг, дэлгэцийн уран бүтээл дэглэж олон арван ажлын ард гарсан УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар Урлагийн гавьяат зүтгэлтэн болжээ. Тэрбээр 2013 онд Монгол Улсын Төрийн соёрхол хүртэж байсан бол найман жилийн дараа төрийн хайр ивээлийг хүртэж байна.

Монголын драмын урлаг унал­тад байсан тэр цагт Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид орж ирснээр хэлтэй, хөлтэй болсон гэж үздэг. Эдгээр уран бүтээлчид хамтран “Драмын дөрөв” хэмээх хамтлаг байгуулан дуулж олны талархлыг хүлээж байлаа. Н.Наранбаатар найруу­лагч хэмээх их албанд орохын тулд олон шалгуур туулсан гэдэг. СУИС-ийн найруулагчийн ан­гийг төгссөн залуухан хархүү “Бооцоо” жүжгийг тайзнаа амилуулан үзэгчдийн анхаарлыг татаж эхэлсэн. Үүнийхээ ачаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч болох эрхээ хүртсэн билээ. Тэрээр “Бооцоо”, Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи минийх”, “Шөнө дундын бүжиг”, “Нууц амраг чинь болъё”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг, “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, “Гамлет” сонгодог жүжиг зэрэг олон сайхан бүтээлийг тайзнаа найруулан тавьсан чадварлаг уран бүтээлч билээ.

Холбоотой мэдээ