Никитон Баачка: Угаасаа тэнд толь байгаагүй, гоё байна л гээд байсан даг

2021-02-07 388 0
Shares

Никитон хамтлагийн дуучин Батчулуун буюу Баачка өөрийн сонгодог ч гэмээр дуулалт, амьд хөгжмийн хамтлагаараа Монголын рок попын ертөнцөд өөрийн өнгө төрхөө бүтээж яваа нэгэн. Түүнийг үндэсний хувцастай төдийлөн харж байгаагүй ч 2020 оны Улсын наадмын теле шоуны үеэр хүмүүс харж, өхөөрдөж бас егөөдөж байсан юм.

Тэгвэл тэрбээр энэ талаар тайлбар хийжээ. Тэрбээр хэлэхдээ: Наадмын үеэр Булганд аялж явлаа. Тэгээд 7 сарын 13-нд сүлжээ ороод утсаа асаатал ёстой бөөн юм болж байдаг юм. Угаасаа тэнд толь байгаагүй байхгүй юу! Хамгийн сүүлд очоод оногдсон дээл нь тэр, зүгээр байна, зүгээр байна гээд л байсан даг гэжээ.

Shares

Холбоотой мэдээ