Хайрласан хайрандаа хариу нэхдэггүй амьд бурхан ээж нартаа хүртэл нь ШЭЙР хийгээрэй

2021-02-08 221 0
Shares

Эцэг эхээс илүү ачтан гэж үгүй” хэмээн эцэг эхийн ачийг дурьдахуй номонд бичсэнчлэн эцэг эхийн ачийг нэг насанд хариулж үл барна. Таны ээж 9,10 сар хэвлийдээ тээсэн. Тээх хугацаандаа өөрөөсөө илүү үрээ эрүүл саруул төрүүлэхийн төлөө идэж уух дуртай зүйл, явдал хөдөлгөөнөө хязгаарлан байж амь, хүний биеийг хайрлалаг ачтан.

Төрөхөөс өсөж томрох хүртэл хайрлан энхрийлж, хүйтэнд дулаан биедээ наан дулаацуулж, ангир уураг сүүгээрээ хөхүүлэн хооллож, баас шээстэйгээ холилдон хэвтэхэд гараараа цэвэрлэж, хэл амаараа нусыг минь арилгаж, явж ярьж чадахгүй тохойн чинээ өчүүхэн биеийг хүний зэрэгт хүргэдэг ачтан билээ. Яруу сайхан нэр хайрлан дуудаж, эрдэм мэдлэггүй ч зөв амьдрах талаар заан сургаж, олон янзын зүйлсээр баярлуулж, магтан сайшаасан ачтан.

Яавал сайн хүн болох бол, Яавал сайхан явах бол, Яавал өвчингүй эрүүл байх бол, Үрийнхээ төлөө юу хийх вэ гэж үргэлжид бодон сэтгэлээ чилээнэ. Бусдыг хайрлаж байж бусдаар хайрлуулдаг. Харин эцэг эх хайрласан хайрандаа хариу нэхдэггүй. Гэтэл Эхийн санаа үрд Үрийн санаа ууланд гэгчээр бид ачийг нь хариулж баярлуулж төдийлөн чаддаггүй.
Бид ээж ааваа уурлуулж гомдоодог гэвч “Үхтэл үр харам” гэгчээр биднийг буруутгах биш харин уучилж өршөөдөг. Хүн гэдэг сэтгэл зүрхтэй амьтан учир үүнийг уншаад бага ч гэсэн ухаарал аваасай.

Гэгээрлийн өмнө ухаарал байдаг гэлцдэг. Таны ухаарал бол эцэг, эхийнхээ энэ биед ачийг нь хариулж амжихгүй ч амьд сэрүүнд нь ачлал, хүндлэлээ үзүүлж, ХАЙРТАЙ гэдгээ мэдрүүлж, баярлуулах явдал юм шүү.

Shares

Холбоотой мэдээ