Өглөө бүр нэг халбага оливын тос уугаад бүрэн эрүүлжих арга

2021-02-08 81 0

Бидний ихэнх нь оливын тосыг хоол хийхдээ ашигладаг бөгөөд ихэнх нь үүнийг ууснаар эрүүл мэндэд олон талын эерэг нөлөө үзүүлдгийг мэддэггүй. Тэгвэл бид танд өлөн элэг дээрээ нэг халбага оливын тос уух ёстой 7 шалтгааныг танилцуулж байна.

1. Таны арьсыг гэрэлтүүлнэ

Оливын тос нь олон гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад агуулагддаг. Гэхдээ оливын тосыг ууж хэрэглэх нь арьсанд сайнаар нөлөөлдөг гэдгийг битгий мартаарай. Энэ нь арьсны улайлт, хаванг багасгаж, үрчлээ тогтохоос сэргийлдэг. Мөн оливын тос нь бактерийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй бөгөөд байгалийн ариутгагч ч гэж нэрлэгддэг.

2. Жин хасахад тусална

Оливын тосоор баялаг хоолны дэглэм сахих нь биеийн жинг бууруулдаг болох нь олон судалгаагаар нотлогдсон байдаг. Тухайлбал, 18 хүн оролцсон нэгэн судалгаагаар оливын тосыг тогтмол хүнсэндээ хэрэглэсэн хүмүүсийн жин илүү хурдан хасагдаж байжээ.

3. Тархины үйл ажиллагааг дэмжинэ

Оливын тосыг тогтмол хүнсэндээ хэрэглэх нь Альцгеймерийн өвчин тусах эрсдэлийг бууруулдаг болохыг эрдэмтэд нотолжээ. Оливын тос тогтмол хэрэглэдэг хүмүүс өөх тос багатай хоолны дэглэм барьдаг хүмүүсээс илүү ой санамж сайтай байдаг гэнэ шүү.

4. Үе мөчинд тустай

Оливын тос дахь микроэлементүүд нь ревматоид артрит /Хоолойны ангени/ өвчтэй хүмүүст ашиг тустай байдаг. Тэр дундаа үүнийг омега 3-ын баялаг эх үүсвэр болох загасны тостой хослуулж хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг. Мөн оливын тосны нэгдэл нь үе мөчний үрэвслээс үүдэлтэй гар бадайрах, үе мөч өвдөх, өглөө хөшиж сэрэх гэх мэт зовиуруудыг багасгадаг байна.

5. Үрэвслийг бууруулдаг

Оливын тосыг омега-3-тай хослуулан хэрэглэх нь биеийн үрэвслийг бууруулдаг. Түүнчлэн энэ нь үрэвслээс үүдэлтэй арьсны янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх эсвэл эмчлэхэд тусалдаг байна.

6. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ

Ходоодонд амьдардаг зарим төрлийн бактери нь ходоодны шарх үүсгэдэг. Тэгвэл оливын тос нь зарим антибиотикт тэсвэртэй, хор хөнөөлтэй бактериудтай тэмцдэг болох нь батлагдсан юм. Та өдөрт ердөө 30 грамм цэвэр оливын тосыг хэрэглэхэд л дээр дурдсан хор хөнөөлтэй бактерийг 14 хоногийн дотор устгаж чадна.

7. Цусан дахь сахарын хэмжээг хянана

Оливын тос нь цусан дахь сахарын хэмжээг бууруулах ид шидтэй. Энэ нь таны биеийг 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчин тусахаас хамгаалж, эрсдлийг 40 гаруй хувиар бууруулдаг байна.

Холбоотой мэдээ