Баянхонгор: АР ГУРВАН ТАШИРЫН ӨВӨЛЖӨӨНД АВАРГЫН УУХАЙ ХАДЛАА

2021-02-09 156 0
Shares

Баян-Овоо сумынхан цагийн хатууг амжилттай давж буйг сумын удирлага нь хэлж байна. Цаг үеийн байдал хүнд хэцүүхэн байгаа хэдий ч салбар салбартаа манлайгчдаа шалгаруулжээ.
Амжилт бүтээлээрээ тэргүүлэгчдийн дотроос аймгийн аварга малчны эрхэм хүндтэй цолыг тус сумаас хоёр хүн аваргалсны нэг нь Уран хайрхан хоёрдугаар багийн малчин Долгорын Гүнсмаа гуай юм.Тэрээр 74 насандаа энэ эрхэм хүндтэй цолонд хүрснийг оцлоод сумын засаг дарга Ж.Хатанбаатар, багийн засаг дарга Тэгшжаргал, Сургуулийн захирал Ж.Болормаа, соёлын төвийн хөгжмийн багш н. Алтангэрэл, номын санч Б.Болортуяа нар 600 гарай км замыг туулж Завхан аймгийн Завханмандал сумын аймаг дундын отрын бүс нутгийн Ар гурван ташир хэмээх дулаан сайхан өвөлжөөнд хүү Д.Даваацэрэнгийнх нь өнөтэй сайхан, мал сүрэг нь халуун намраараа мэт өвөлжиж байна.

Аварга өнөө жил сумын төвд өвөлжиж буй ч хэдэн малынхаа барааг харж сэтгэлээ тайтгаруулан, ямархан өвөлжиж байгаатай биёчлэн танилцахаар хүүгийндээ хэд хоногийн өмнө ирээд байхад нь ийнхүү сумынхан нь аваргын алтан үсэгтэй тууз, агар хувин, энгэрийн тэмдэг, таван хошуу малын мөнгөн дүрс бүхий дурсгал, аваргын улаан халзтай гэрийн бүрээсийг аймгийн аварга малчн Д. Гүнсмаа гуайд гардуулж, амжилт хүсч баяр хүргэлээ.

Мөн аймгийн аварга малчин болсон Д.Гүнсмаа өдгөөг хүртэл 57 жил эрдэнэт мал сүргийнхээ дэргэдээс холдоогүй нэгэн юм.Тэр мал, малчин хоёрын амаргүй хөдөлмөрт арван зургаахан настай хүүхэд, ээж аавыгаа дагаж малчин болсон түүхийн гэрч түүнийх ажээ.
Тэрээр би 10 хүүхэд төрүүлж өсгөсөн гурваас бусдыг нь малчин болгосон.  Малын дэргэд яваа хүн хүнд хэцүү цаг бүхнийг ажралгүй даван туулж, уйгагүй хөдөлмөрлөж байж амжилт дагуулдаг гэж тэрээр өгүүлж сууна. Манай хүүхдүүд энэ өгөөж баян нутгийг халуун намраар зориж 45 хоног бороо цас, салхи шуургыг сөрөн байж энд ирсээр алдсангүй малын гарзгүй, маш сайхан өнтэй өвөлжиж байна.

Энэ Завханмандал, Дөрвөлжин сумын удирдлагууд, малчин түмэнд маш ихээр баярлаж сууна эмээ нь. Миний 57 жил мал дагасан хөдөлмөрийг үнэлэж аймгийн аврга малчин гэсэн хүндтэй цол шагналыг хүртээсэн сумынхаа болон аймгийнхаа дарга удирдлагуудад туйлаас их баярлаж байна. Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Олон зуун км-ийг туулж цаг заваа зарцуулан зорин ирсэн сумын засаг дарга Ж.Хатанбаатар болоод ажлын хэсгийнхэндээ баярлалаа гэдгийг аймгийн аварга малчин Д.Гүнсмаа гуай магнай тэнийм баяртайгаар удаа дараа хэлж байсан юм. Аваргын алтан үсэгтэй туузыг энгэр дүүрэн гялалзуулан, хөөр баяр дунд умбаж буй Д.Гүнсмаа гуайнхаа аваргын цолыг мялаж сумын соёлын төвийн хөгжмийн багш, Н.Алтангэрэл, Б. Болортуяа нар Малчин заяа, Намрын өнгө дуугаар ая эгшгийн дээж өргөсөн нь тэнд оролцсон хүмүүсийн халуун талархлыг хүлээж байсан юм.

Ийнхүү Завхан аймгийн Завханмандал сумын Ар гурван шандын өвөлжөөнөөс аймгийн аварга малчин гэсэн алтан үсэгтэй туузын эзэн шагналаа гардлаа. Алсын отроос аваргууд тодорсоор тус сумын нэг аварга малчин болох М.Цэрэнбат Архангай аймгийн Хөх даваанд сумын ИТХ-ын дарга Б.Отгонбараар ахлуулсан ажлын хэсгээсээ шагналаа гардажээ. Баян-Овчуудын дундаас өнөө жил улсын аварга малчин төрөх магадлал тун ойрхон байгаа гэнэ.

Shares

Холбоотой мэдээ