Монгол Улс иргэдээ ирэх 7 дугаар сард цар тахлын эсрэг вакцинаар вакцинжуулна

2021-02-10 156 0

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр вакцинжуулалтын талаарх мэдээллийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өглөө.

Тэрбээр “Вакцинжуулалтын хувьд ЭМЯ долоодугаар сараас эхлэн дархлаажуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг Шадар сайдаар батлуулсөн бөгөөд хэрэгжүүлэх шатанд явж байна.

КОВАКС хөтөлбөр болон бусад хандивлагч улс орны хүрээнд вакцин авах гэрээ хэлэлцээр хийгдэн явж байгаа. ОХУ, БНХАУ нь өөрсдөө олон вакцин үйлдвэрлэж, дэлхий дахинд вакцинаар хангадаг орон. Түүнчлэн олон эх үүсвэртэйгээр вакцин авахаар хөөцөлдөж байна” гэв.

Холбоотой мэдээ