Баянхонгор: Улсын аварга малчин ес, аварга саальчин нэг тодров

2021-02-10 113 0

Сар шинийн босгон дээр Улсын аварга малчдаа тодруулдаг уламжлалтай. Энэ жил Хонгор нутагт өвөлжилт туйлын хүнд байгаа ч уйгагүй хөдөлмөр, зүтгэлээрээ мал сүргээ онд мэнд оруулж, олон жил мал сүргээ хорогдолгүй өсгөн үржүүлсэн Улсын аварга малчид, саальчныг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр тодрууллаа.

Баян-Овоо сумын малчин БАНДИХҮҮГИЙН БЯМБАСҮРЭН, Өлзийт сумын малчин ПҮРЭВИЙН ЛХАГВА, Шинэжинст сумын малчин Хүүхэндуламын ТҮМЭНЖАРГАЛ, Баян-Цагаан сумын малчин Цэрэндоржийн ЭРДЭНЭБАЯР, Галуут сумын малчин Тэрбишийн БАЯРСАЙХАН , Цэгмидийн БАТБААТАР, Баянбулаг сумын малчин Нанжидзэвгийн ЭРДЭНЭБИЛЭГ, Жинст сумын малчин Нэргүйн БАТБОЛД, Баянхонгор сумын малчин Дамдинсүрэнгийн БАТНЯМ нар улсын аварга малчин болсон бол Улсын аварга СААЛЬЧИНААР Баянлиг сумын саальчин Рэндоогийн НАНСАЛ тодорчээ.

Холбоотой мэдээ