Үхэр жилийн суудал хийгээд зүг, мөр гаргах зурлага

2021-02-10 1394 0

ЦӨӨВӨР ХЭМЭЭХ ТӨМӨР ҮХЭР ЖИЛИИН ШИНИЙ НЭГНИИ ӨГЛӨӨ ЗҮГ, МӨРӨӨ ГАРГАХ

ГАЛ

ЭР: 2021, 2013, 2005,1997, 1989, 1981, 1973, 1965, 1957, 1949, 1941,1933, 1925,1917

ЭМ: 2017, 2009, 2001, 1993, 1985, 1977, 1969, 1961,1953, 1945, 1937, 1929, 1921,1913

Зүүн урд зүг буюу цог хийморийн зүгт гарч “Ум базар дагийни базар еэ мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа уншиж зүүн хойд зүгрүү чиглэж гал гаргаж түүнийгээ ус, цасаар унтрааж хаяж урд зүгээс ирнэ.

ШОРОО

ЭР: 2020, 2012, 2004, 1996,1988, 1980,1972, 1964, 1956, 1948, 1940, 1932, 1924,1916

ЭМ: 2018, 2010, 2002, 1994, 1986, 1978, 1970, 1962, 1954, 1946, 1938, 1930, 1922,1914

Баруун зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум бадма дагийни хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж зүүн зүгт чулуу, шороо цацаж баруун урд зүгээс ирнэ.

ТӨМӨР

ЭР, ЭМ: 2019, 2011, 2003, 1995, 1987, 1979, 1971, 1963, 1955, 1947, 1939, 1931, 1923,1915

Баруун урд зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум раднаа дагийни хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад хойд зүгт төмөр эдлэлийн зүйлд хүрч жижиг гал гарган хаяж баруун зүгээс ирнэ.

ОГТОРГУЙ

ЭР: 2018, 2010, 2002, 1994, 1986, 1978, 1970, 1962. 1954. 1946. 1938. 1930. 1922. 1914

ЭМ: 2020. 2012. 2004. 1996. 1988. 1980. 1972. 1964.1956. 1948. 1940. 1932. 1924. 1916

Баруун урд зүгт буй эмийн зүгт гарч “Ум пагма хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад зүүн урд зүгт огторгуйд модны үртэс цацаж баруун хойд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.

УС

ЭР: 2017, 2009, 2001, 1993, 1985, 1977, 1969, 1961, 1953, 1945, 1937, 1929, 1921, 1913

ЭМ: 2021, 2013, 2005, 1997, 1989, 1981, 1973, 1965, 1957, 1949, 1941, 1933, 1925, 1917

Зүүн зүгт буй цог хийморийн зугт гарч “Ум гарма дагийни хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 уншиж баруун зүгт ус цацаж дээгүүр нь алхаад хойд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.

УУЛ

ЭР: 2016, 2008, 2000, 1992, 1984, 1976, 1968, 1960, 1952, 1944, 1936, 1928, 1920, 1912

ЭМ: 2014, 2006, 1998, 1990, 1982, 1974, 1966, 1958, 1950, 1942, 1934, 1926, 1918, 1910

Баруун хойд зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум будда дагийни хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 уншаад урд зүгт ууланд шороо, чулуу хаяад зүүн хойд зүг буюу буян хишигийн зүгээс ирнэ.

МОД

ЭР, ЭМ: 2015, 2007, 1999, 1991, 1983, 1975, 1967, 1959, 1951, 1943, 1935, 1927, 1919, 1911

Хойт зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум базар дагийни хум мама бизаяа суухай” тарнийг 7-21 уншаад баруун урд зүгт мод хугалж хаяад зүүн зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.

ХИЙ

ЭР: 2014, 2006, 1998, 1990, 1982, 1974, 1966, 1958, 1950, 1942, 1934, 1926, 1918, 1910

ЭМ: 2016, 2008, 2000, 1992, 1984, 1976, 1968, 1960, 1952, 1944, 1936, 1928, 1920

Урд зүгт буй цог хийморийн зүгт гарч “Ум базар пад ма мама бизаяа суухай” тарнийг 7-21 уншаад баруун хойд зүгт цаас салхинд хийсгээд зүүн урд зүг буюу буян хишгийн зүгээс ирнэ.

Мамба дацан хийд

Холбоотой мэдээ