Битүүний өдөр үйлдэж болохгүй зургаан үйл

2021-02-11 172 0

Монгол түмний шинэ жил, цагаан сарын баярын битүүний өдөр тохиож байна. Энэ өдөр дараах хэд хэдэн үйл хийхийг цээрлэдэг байна. Энэ өдөр айл хэсэгийг цээрлэнэ. Ингэснээр гэрийн эзэн гай барцадаас сэрэмжилж, буян хишгээ хураадаг аж. Мөн эл өдөр нохой зодохыг цээрлэнэ. Хэрэв зодвол ирж буй онд гай барцад тохионо. Тиймээс нохойгоо цадтал хооллох ёстой. Амандаа идэх юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Гадаа газар угаадас, элдэв зүйл асгахгүй. Асгавал яр шарханд баригдана.

Гэр орноо харанхуй байлгах, угаасан хувцас гадаа байлгах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. хэрэв тэгвээс чөтгөрийн хорлол болдог байна. Өлмөн зэлмэн хонохыг цээрлэдэг. Тэгвээс тэр жилдээ өлсгөлөн явах болно. Мөн хэрүүл тэмцэл хийхийг цээрлэнэ. Тэгвэл бүтэн жилдээ хэрүүл тасрахгүй хэмээн эртнээс нааш дээрх үйлийг хатуу хорьж иржээ.

Холбоотой мэдээ