Танилц: Олимпын наадмыг шүүх анхны Монгол эмэгтэй Т.Энхцэцэг

2021-02-13 156 0
Shares

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийн нэрсийг зарлалаа. Монгол Улсаас IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг энэ 16 шүүгчийн нэгд багтсанаар олимпын зэрэглэлийн шүүгч болоод байна. Ийнхүү Т.Энхцэцэг Монголын спортын түүхэнд олимпын наадам шүүх анхны эмэгтэй шүүгч боллоо.

“Токио-2020” олимпын наадамд манай улс жүдо бөхийн төрөлд боломжит 14 эрхээс одоогоор 12 эрх авах боломжтой байгаа.
Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-гийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын үндэсний олимпын хорооны “Бөртэ чоно” наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байлаа.

Shares

Холбоотой мэдээ