“Азийн хүлэг” болно хэмээн сүржигнэж буй Засгийн газрыг 4 тэрбум ам.долларын өр хүлээж байна

2021-02-13 114 0

2017 онooс эxлэн гaдaaд өp төлбөpийн дaрамтaд opж эхэлсэн Мoнгoл Улс Xөгжлийн бaнкны 580 сaя ам.доллapын өрийг xэрxэн төлөхөө шийдэж ядан, дефолт зарлахдаа тулж байв. Тэгвэл 2021 онд дахин нэг томоохон өр Монгол Улсын Засгийн газраас нэхэгдэнэ. Энэ бол “Мазаалай” бондын 500 сая ам.долларын өр. Тус өрийг 2017 оных шиг дахин өр тавиад ч болтугай зохицуулахгүй бол манай улс дефолт зарлах эрсдэлтэй. Ингэсэн тохиолдолд Засгийн газрын үйл ажиллагаа хязгаарлагдаж, хувийн хэвшилд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт шууд утгаараа саарч, бүр байхгүй болж ч мэднэ.

Азийн хүлэг улс болно хэмээн цээжний бангаар ярьж буй Засгийн газрын тэргүүнд энэ ноос эхлэн “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Чингис” бондын нэг тэрбум ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, БНХАУ-ын Ардын банкны 15 тэрбум юань, Хөгжлийн банкны 500 сая ам.доллар, “Самурай” бондын 600 сая ам.доллар, “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зэрэг аманд багтахгүй их тоотой вальютын өрүүд шил шилээ даран хүлээж байна. Ийм эрсдэлтэй үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хөл хорио, хувийн хэвшлийг хязгаарласан арга хэмжээнүүд эрсдлийг улам бүр нэмэгдүүлсээр байгааг мартаж болохгүй.

Холбоотой мэдээ