Энэ оноос эхлэн малчид нэг малаас 2000 хүртэлх төгрөгийн татвар төлнө

2021-02-13 79 0

Үндсэн хyyлийн нэмэлт, өөpчлөлтөөp aймгийн ИТX-ын бaйгууллагууд оpoн нyтгийнхaa онцлoгт тоxиpуулaн, тодорхой хязгаарын хүрээнд татвар тогтоох хууль эрх зүйн боломж нээгдсэн. УИХ саяхан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөд нийцүүлэн баталлаа. Ингэснээр аймгийн ИТХ-ууд татвар тогтоох эрхтэй болов. Ийм хууль эрх зүйн орчин бүрдэх нь нэгэнт тодорхой байсан учраас Засгийн газар 2021 оны төсвийн төсөлтэйгөө хамт Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан юм.

УИХ уг хуулийн төслийг дэмжин баталсан бөгөөд ИТХ-ууд жилд нэг малаас 2000 хүртэлх төгрөгийг татвар авах юм. ИТХ-ууд 2021 оны төсвөө батлахдаа малын хөлийн татвараас хэдэн төгрөг төвлөрүүлэхээ тооцсон байх учиртай. Малын хөлийн татварын орлого нь Орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх бөгөөд юунд зарцуулахыг нь иргэдийнхээ санал дээр тулгуурлан шийдэх юм.

Холбоотой мэдээ