Дөрвөн давхраас хөнжлөөр дамжин гарах гэж байгаад амиа алджээ

2021-02-13 102 0

Энэ сарын 10-нд Хан-Уул дүүрэгт 24 настай иргэн Б хөл хориотой байрнаасаа гарахаар дөрвөн давхрын цонхоор хөнжил унжуулан түүгээр дамжих буух гэж байгаад осолдож амь насаа алджээ. Тус байранд коронагийн тохиолдол илэрч 14 хоногийн тусгаарлах арга хэмжээг аваад байсан аж.

Дашрамд дурдахад Нийслэлийнхэн 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорионы дэглэмд байх юм. Хөл хорионы дэглэмийг сахиулахаар 27 мянган төрийн албан хаагч ажиллаж байна.

Төрийн албан хаагч нар байр, гудамж, нийтийн эзэмшлийн талбайд иргэдэд мэдээлэл өгч, шаардлага тавьж ажиллах юм. Эргүүлд гарч буй алба хаагчид хэдэн цагаар ажиллах талаар нарийвчилсан журам, тогтоол одоогоор албажиж гараагүй байна. Эргүүлд гарч буй төрийн албан хаагч өдөрт найман цагаар ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ