Одон медаль бол зүүлт биш олон түмэндээ хүндлэгдсэний баталгаа шүү, “Одонцорууд аа”

2021-02-14 111 0

Төрөөс улс орондоо төдийгүй өөрийн ажиллаж буй салбартаа үр бүтээлтэй, олон жил ажилласан иргэддээ төрийн дээд одон, медалийг гардуулж, энгэрт нь ёслол төгөлдөр зүүж өгдөг. Тэгвэл энэ жилийн цагаан сараар олны танил эрхмүүд одон, медалийг стандарт бус газраа зүүсэн нь олны шүүмжлэлд өртөөд байна.

Тэгвэл төрийн одон, медалийг жүүх дэг жаяг байдаг байна. Нэгэнт төрийн хайв ивээлийг хүртэж, хийсэн бүтээснээ үнэлүүлсэн бол түүнийхээ илэрхийлэл болсон одон, медөлийг зөв зохистой зүүх ёстой аж.

Одон медалийг зүүн дээд энгэрт зүүх ба харин салбарын гавьяат цол тэмдгийг баруун дээд энгэрт зүүнэ. Одонг зүүхдээ эхлээд Сүхбаатарын одон, дараа нь Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Алтан гадас одон, Алдарт эх нэг, хоёрдугаар одонг баруунаас зүүн тийш дараалуулан зүүх ба харин медалийг эхлээд Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль, Шударга журам медаль, Найрамдал медаль, Халх гол медаль, Бид ялав медаль, түүний араас ойн медалиудыг улсын ой, Зэвсэгт хүчний ойн гэхчилэн мөнхүү баруунаас зүүн тийш дарааллаар зүүдэг.

Холбоотой мэдээ