Монгол гэрийг аюулгүйн гарцтай барих санаачилга гарчээ

2021-02-14 113 0

Эртнээс нааш хамгийн аюулгүй, эрсдэлгүй амьдрах орчныг Монгол гэр бүрдүүлж ирснийг нүүдэлчдийн түүх харуулдаг. Гэвч сүүлийн жилүүдэд иргэд бага насны хүүхдээ гэртээ цоожилж орхих, ил задгай гал түлэх, хулгайч хамгийн амар нэвтэрч болох зэрэг эрсдлээс үүдэн Монгол гэр одоогийн суурин амьдралд эрсдэл өндөртэй болж байна.

Иргэд монгол гэрээсээ салж орон сууцанд орох сонирхол өндөр байдаг ч санхүүгийн чадвах, сарын орлого нь хүрэлцдэггүй учраас сонголтгүй гэж хэлж болно. Хамгийн сүүлд шинжилгээ өгөхөөр гурван хүүхдээ гэртээ орхиод явсан эцэг, эхэд санаанд багтамгүй уй гашуу тохиолдож гэртэйгээ шатсан. Тиймээс иргэд санаачилга гаргаж монгол гэрт аваарын гарц хийх санаачилга гаргажээ. Хулгай зэлгий, хүйтэн сийгэх асуудлыг шийдэж чадвал түрхэн зуур амиа аврах боломжтой аюулгүйн гарц гэрийнхээ доор хийж болчих юм гэсэн байна.

Уг аюулгүйн гарцыг хийхэд тийм ч төвөгтэй зүйл үгүй бөгөөд мэдээж хэрэг эрсдэлээс тодорхой хэмжээнд хамгаалж болох юм хэмээн иргэд ярьж байна. Иргэн та ийм шийдлээр монгол гэртээ аваарын гарц хийж яагаад болохгүй гэж.

Холбоотой мэдээ