Танхмын 25 хувьд үзэгчтэй байхаар журамлаж кинотеатрыг нээнэ

2021-02-15 203 0
Shares

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2021 оны хоёрдугаар сарын 23-нд дуусна. Дуусахтай холбоотойгоор аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийн стандартыг УОК-оос баталж танилцуулахаар бэлтгэж байгаа аж. “Бизнесийн үйл ажиллагааг үйлчлүүлэгчтэйгээ нүүр тулан харьцдаг болон нүүр тулан уулздаггүй гэсэн байдлаар ангилж хоёр ерөнхий стандартыг батлах гэнэ. Стандартуудыг эцэслэн баталснаар хоёрдугаар сарын 17-ноос хойш олон нийтэд танилцуулж, шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд 23-наас хойш хэвийн ажиллах боломж бүрдэх юм байна.

Энэ хүрээнд кино театруудыг нээх талаар судалж байгаа аж. Тодруулбал, 25 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр кино театрууд үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзэж байгаа бололтой. Тэгэхээр олон сар хөл хорионд сонин содон зүйлгүй байсан залуус ядаж театрын босго алхаж болохоор байна. Өмнө нь нэг суудал алгасан суухаар театрын танхимд зохион байгуулалт хийж үзэгчдийг үзвэрээр хангаж байсан бөгөөд энэ үед ямар нэг байдлаар цар тахал алдлаа гэсэн мэдээлэл театраас гарч байгаагүй юм.

Shares

Холбоотой мэдээ