Төрсөн эхийг хөл нүцгэн гаргасан Д.Нямхүү өөрийгөө халагдах ёсгүй хэмээн шүүхэд ханджээ

2021-02-19 42 0

Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг нэгдүгээр сарын 21-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд байсан ч хууль бусаар халагдсан хэмээн шүүхэд гомдол гаргажээ. Д.Нямхүүг нэгдүгээр сарын 19-нд “Өргөө” амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байсан юм.

Д.Нямхүү нь ХӨСҮТ-д 1997 оноос эхлэн ажилласан. Тэртээ 2007 онд сонгон шалгаруулалтад нь тэнцээд тус төвийн захирлаар томилогдож байжээ. Энэ хугацаанд гурван удаа жил хүрэхгүй хугацаагаар захирлын ажлаас завсардаж байсан бөгөөд энэ удаагийнх дөрөв дэх нь болж чөлөөлөгдсөн байдаг.

Холбоотой мэдээ