Цэргийн албыг мөнгөөр хаах төлбөрийн хэмжээг 6.3 сая төгрөг байхаар тогтоов

2021-02-19 208 0
Shares

Засгийн газрын хуралдаанаар 2021 онд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийг тогтоожээ. Ингэхдээ өнгөрсөн жилийнхтэй адил буюу 6.350.895 /зургаан сая, гурван зуун тавин мянга, найман зуун ерэн тав/ төгрөг байхаар тогтжээ. Төлбөрийн хэмжээг нэг жилд хугацаат цэргийн алба хаагчийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар тооцдог байна.

Shares

Холбоотой мэдээ