Монгол Улсын иргэн гаднын улс оронд зорчихыг хүсвэл заавал вакцин хийлгэнэ

2021-02-19 50 0

Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварт өвчний тархалтыг зогсоох, устгах арга нь вакцинжуулалт гэдгийг хэллээ. Вакцин сайн дурынх байдаг. Хийлгэхгүй гэвэл хэрхэх талаар тодруулахад хуульд заасны дагуу иргэн дархлаажуулалтад хамрагдахгүй бол бичгээр баталгаажуулж авах юм байна. Харин эрүүл мэндийн салбар гэх мэт зайлшгүй хийлгэх шаардлагатай зорилтот бүлгийн хувьд хуульд зааснаар заавал вакцинжуулалтад хамрагдах ёстойг хэллээ.

Мөн вакцинжуулалтын хоёр тундаа хамрагдсан иргэнийг хурууны хээ болон иргэний үнэмлэхийн QR кодыг идэвхжүүлэн, хоёр тунгаа авсан хүнд гадаадад зорчих карт, сертификат олгох технологийн шийдлийг хийж байгаа юм байна. Олон улсад ч мөн адил ДЭМБ-ийн вакцинжуулалтын дэвтрийг үндэслэн хил дамнан зорчих боломж олгох талаар жишээг тэрбээр яриандаа дурджээ.

Холбоотой мэдээ