Монгол Улс дөрвөн өөр төрлийн нийт 226 тэрбум төгрөгийн вакцин авна

2021-02-19 228 0
Shares

Манай улс вакцинжуулалтаа нийт дөрвөн төрлийн вакцинаар хийхээр болжээ. Эхний ээлжинд Даваа гарагт БНЭУ-аас “Астразенека” вакцин ирэх бөгөөд Оксфордын гаргасан вакциныг нэг хүнд хоёр тун гэж тооцон 75,000 хүнд хийх юм. “Астразенека” вакциныг БНЭУ, БНСУ-аас авах бөгөөд Файзер вакциныг 25,740 хүн тунг авахаар хэлэлцээр үргэлжилж байна. Харин БНХАУ-ын Синофарм, ОХУ-ын Спутник В вакцинуудыг ДЭМБ 3-4 дүгээр сард баталгаажуулан бүртгэж авахаа мэдэгдээд байгаа гэдгийг хэллээ.

БНХАУ, ОХУ тусламжаар тодорхой тооны вакцин өгөх бөгөөд худлдан авалт хийх ажлуудыг ч эхлүүлээд байна. БНХАУ, ОХУ тусламжаар тодорхой тооны вакцин өгөх бөгөөд худлдан авалт хийх ажлуудыг ч эхлүүлээд байгааг салбарын сайд ярилцлагын үеэр хэлсэн юм. Ингээд нийт дөрвөн төрлийн вакцинаар хүн амын 60 хувиа вакцинжуулахад Засгийн газар баталсан төсөл хөтөлбөр болон худалдан авалт гээд 226 тэрбум төгрөгийг баталжээ. Үүнд вакцин худалдан авах, үйл ажиллагааны зардал бүгд багтсан байна. Ингээд бүх иргэнээ үнэ төлбөргүй вакцинжуулна.

Вакцины нэгжийг дүүргийн нэгдсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдээр хийнэ. Учир нь манай улсад судлагдаагүй тул яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасагтай эмнэлгүүд дээр түшиглэж хийх бөгөөд вакцинтай холбоотой журмыг маргаанаас баталж гаргах юм байна.

Манай улсад хийх дөрвөн вакцин бүгд хоёр тун хийх заалттай бөгөөд хоорондын хугацаа нь 21-28 хоног. Хоёр тун вакцин нэг үйлдвэрийнх байх ёстой бөгөөд нэг хүнд хоёр тун гэж тооцон шууд хадгалах тул вакцин тасалдсанаас үүдэн дараагийн тун хийлгэж чадаагүй гэх асуудал гарахгүй гэв.

Эхний ээлжинд ганц Астразенека вакцин ирж байгаа бөгөөд зорилгот бүлэг хэмээн эмч эмнэлгийн ажилтан, цагдаа гэх мэт салбарынхныг хамруулж буй. Манай авч буй вакцинууд үнэ болон үр дүн өөр байгаа тул эдгээр салбарынхан сонголтгүй вакцин хийлгэхээр болж байгаа юм. Тэгвэл эхний ээлжинд ирэх Астразенека вакцины эхний тунг Ерөнхий сайд хийлгэх бол хоёр дахь тунг Эрүүл мэндийн сайд хийлгэх гэнэ.

Shares

Холбоотой мэдээ