Иргэний үнэмлэхээ гээсний төлөө 30 мянгаар торгодог луйврыг хэн хариуцах вэ?

2021-02-20 132 0

Иргэд иргэний цахим үнэмлэхээ хаяж гээх, хаягийн шилжилт хийлгэсний дараа шинээр захиалах шаардлага гардаг. Шинээр захиалсны төлөө иргэн 18 мянган төгрөг төлдөг. Энэ мөнгө нь тухайн үнэмлэхний хэвлэхтэй холбоотой зардал гэж ойлгож болохоор боловч хаясан тохиолдолд 30 мянган төгрөгийн торгууль төлдөг байна. Гэтэл уг асуудлыг нарийн судалж үзвэл иргэн та өөрийн бичиг баримтаа гээсний хувьд хохирсон болж таарч байгаа хэрэг. Харамсалтай нь төр таныг дахин хохироож бүр 30 мянгаар торгодог үйлдэл нь зүйд огт нийцэхгүй байгаа гэж хэлж болно.

Нөгөө талаар иргэний үнэмлэх шинээр захиалах өөр шалтгаан ч байдаг. Учир нь таны үнэмлэхийн захиалгыг авч буй ажилтан чанаргүй камераар осолдохгүй царайг тань гаргасан болоод зураг авчихдаг. Үүнээс болж Монгол хүн бүр хамгийн чухал бичиг баримтаа ч ашиглах дургүй байдаг. Ядаж зургийг нь ч өнцгийг нь олоод авчихдаггүй учраас иргэд бас хохирогчийн царайтай халтар үнэмлэхтэйгээ насыг барах болдог нь ичмээр хэрэг шүү. Явж очоод ийм тааруухан үйлчилгээ авдаг манай иргэд цахимаар энэхүү бичиг баримтаа захиалах боломжтой болсон юм билээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалах боломж бүрдүүллээ. Мөн энэ сарын сүүлээр гадаад паспортыг онлайнаар захиалах үйлчилгээг нэвтрүүлжээ.

Өмнө нь иргэний үнэмлэx шинээр аваx, 25, 45 насны сунгалт хийлгэхдээ нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд очих эсвэл сонгогдсон xороодод харьяалал xаргалзаxгүй хандан захиалж байсан бол харин одоо заавал очих шаардлагагүй болж байгаа юм.

УБЕГ-аас цаашид шат дараатайгаар иргэний бүртгэлээс хамаарах бичиг баримт, гэрлэлтийн бүртгэл, нас барсны бүртгэл зэргийг цахимаар хийх боломжтой болгох аж.

Холбоотой мэдээ