Багабаянгийн Цэргийн амралтад тусгаарлагдсан иргэдийг бөөлжис цутгам орчин угтжээ

2021-02-20 55 0

2 сарын 19 ны нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн заримыг Багабаянд байрлах Цэргийн амралтад тусгаарлажээ. Гэвч хүний нутагт хэдэн төгрөгийн араас хүнд хэцүүгээ хойш нь тавьж хөдөлмөрлөөд эх орондоо ээлж дараагаа хүлээн байж ирсэн иргэдийг дотор жихүүцэм орчин угтаж авчээ. Мэдээж хэрэг тусгаарлалтын төлбөрийг УОК хангалттай хэмжээнд авч байгаа ч төрийн нэртэй хуучны шоучдын үүр уурхай болсон бохир, заваан байранд байранд хүлээн авсанд иргэд бухимдалтай байна.

Хоригдол шиг ачигдаж ирсэн тухайгаа хэлж, тусгаарлах байрны орчин нөхцөлийг сайжруулах шаардлага тавихад “Чамд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ!!! Чамайг сайн тогтоож авлаа” хэмээн тухайн үед ажил хариуцаж байсан О.Чингисболд хэмээх байцаагч дарамталжээ.

Холбоотой мэдээ