Арилжааны банкууд иргэдийн хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй

2021-02-20 77 0

УИХ-ын чуулганы 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж, мөн өдрөөс мөрдөж эхэлсэн.

Уг хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй…” хэмээн заасан бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс арилжааны банкууд хугацаагүй хадгаламж болон харилцах дансны үлдэгдэлд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хүү тооцохгүй байхаар шийдвэрлэжээ.

Хадгаламж бол иргэд банкинд өөрийн мөнгөө өгч ашиглуулсныхаа төлөө мөнгөн дүнгийнхээ тодорхой хувиар ашиг хүртдэг бүтээгдэхүүн юм. Гэтэл банкуудын зээлийн бүтээгдэхүүнүүд хэвийн гарч байгаа атлаа иргэдийн хадгаламжаас хүү тооцохгүй байгаа нь хэр зохимжтой гэдэг асуулт урган гарч байна. Банкуудын энэ төрлийн хадгаламжийн жилийн хүү 3-4 хувьтай байдаг. Харин энэхүү хүүг тэглэснээр иргэдийн хувьд хугацаатай хадгаламжид мөнгөө байршуулах шаардлага үгүй болно гэсэн үг. Тиймээс урт хугацаанд хэрэглэхгүй хадгалахаар төлөвлөсөн хөрөнгийг иргэд хугацаатай хадгаламж руу шилжүүлэх болон үл хөдлөх хөрөнгө болгох сонирхол давамгайлах юм. Нөгөө талаар банкуудын эргэлтийн хөрөнгө буурах эрсдэл бий.

Холбоотой мэдээ