БАЯНХОНГОР: Аймгийн жендэрийн дэд хөтөлбөр 77 хувьтай хэрэгжжээ

2021-02-23 121 0

Жендэрийн Үндэсний Хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд орон нутгийн ИНБ-уудын хамтарсан баг Баянхонгор аймгийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөртхөндлөнгийн хяналт шинжилгээ үнэлгээ хийж түүний үр дүнд тулгуурлан бодлогын зөвлөмж боловсруулснаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Монгол Улсын Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль, Тогтвортой хөгжлийн тав дах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянхонгор аймаг 2015 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийг 3 зорилт18 үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр баталсан. Хөндлөнгийн үнэлгээгээр төлөвлөгдсөн 18 үйл ажиллагаанаас 14 нь бодит ажил болж, 77.8 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн бөгөөд төлөвлөгдөөгүй гурван үйл ажиллагаа нэмэлтээр хэрэгжүүлсэн дүн гарчээ.

Дэд хөтөлбөрийн хүрээнд ТББ-уудтайхамтран хүчирхийлэлд өртөгчдөд үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулан ажиллуулж байгаа нь улсын хэмжээнд сайн туршлага болж түгээгдсэн байна.Төлөвлөгдөөгүйгээр хийгдсэн үйл ажиллагаанд Нийгмийн салбарын байгууллагууд, Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн зохицуулах салбар зөвлөл зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлсэн “Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Эрэгтэйчүүдийн манлайлал” зөвлөгөөн, “Гэр бүлийн үнэ цэнэ” аймгийн хоёрдугаар чуулганг зохион байгуулсан нь үр дүнтэй ажлууд болжээ.

Харин олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг, ойлголт, хандлагыг дээшлүүлэх сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, хүйсээр ангилсан мэдээллийг бодлого төлөвлөлтөд ашиглах, эрчүүдийн эмч бэлтгэх, эрчүүдийн эмнэлэгтэй болох зэрэг ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжээгүй орхигдсон шалтгаан нь санхүүжилт дутмаг, хүний нөөцийн мэдлэг, ур чадвар, аргачлал дутагдсанаас болсныг оролцооны хяналт шинжилгээний багийн мэргэжилтнүүд тэмдэглэжээ.

Орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрт (ОНЖДХ) хийсэн оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээний үр дүнд үндэслэн дараах таван зөвлөмжийг боловсруулжээ.


1. ОНЖДХ-ийн үйл ажиллагааны төлөвлөлт, шалгуур үзүүлэлтийг оновчтой тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах менежментийг сайжруулж, олон нийтэд хүргэх, мэдээлэх шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлэх,
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багийн бүрэлдэхүүнийг өөрчлөн, аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргаар ахлуулан, жендэрийн мэдрэмжтэй төсөвтэй болгох, гишүүдийг чадваржуулах, хариуцлагын механизмыг бий болгох, хэрэгжүүлэх аргачлал, ажил үүргийн оновчтой болгох, хамтын ажиллагааг сайжруулах, Сумын Засаг даргаар ахлуулсан жендэрийн салбар зөвлөлийг сум бүрт байгуулж, хөтөлбөрийг орон нутагт эзэнтэй болгож, мэргэжил арга зүй, аргачлалаар хангах, зөвлөн туслах ажлыг үе шаттай зохион байгуулж, ажлын тайланг сонсож үнэлж, үр дүнг тооцдог болох,
3. Хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хүртээмжтэй төсөв батлах, ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх, олон нийтийн оролцоотой хяналт тавих,
4. Сургасан төрийн албан хаагчдын хийх ажлыг тодорхой болгож, эргэх холбоотой ажиллах, үр дүнгийн талаар чанарын судалгаа хийдэг, мэдээлдэг байх, идэвхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх. Иргэд, олон нийтийн жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр жендэрийн сургагч багшаар сумын салбар зөвлөлийг гишүүд, сургуулийн багш нар, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс сум бүрт бэлтгэх, үйл ажиллагааг идэвхжүүлэх, хяналт тавих зэрэг зөвлөмжүүдийг боловсруулан орон нутгийн шийдвэр гаргагч нарт хүргүүлээд байна.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд ИНБ, хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх,төрийн албан хаагчид болон орон нутаг дахь ТББ-уудыгчадавхжуулах, дэд хөтөлбөрийн дараа дараагийн төлөвлөлт, хэрэгжилтийг илүү оновчтой болгоход чухал үр нөлөөтэй томоохон ажил боллоо гэдгийг хэрэгжүүлэгч талууд онцолж байна.

Редакцийн буланд:

Баянхонгор аймгийн Нийгмийн түншлэлийн сүлжээ ТББ, МСНЭ-ийн Баянхонгор аймагдах салбар зөвлөл, Хонгор нутгийн үрс ТББ, Монголын эрчүүдийн холбооны салбар зөвлөл, Жендэр согоовор арвай ТББ, тэргэнцэртэй иргэдийн холбоо, Тэмүүлэл бүлэг ТББ зэрэг Иргэний нийгмийн байгууллагуудаас бүрдсэн баг тухайн төсөл, хүндлэлд хүйс хамааралгүй үндэсний аяныг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн энэ оны нэгдүгээр сарын 25 хүртэлх хугацаанд амжилттай хэрэгжүүлж аймгийн жендэрийн тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ хийж, хэрэгжилтэд нөлөөлж буй хүчин зүйлс, цаашид ямар өөрчлөлт шаардлагатайг тодорхойлох ажлыг аргачлалын дагуу хийж гүйцэтгэсэн юм.
Оролцооны үнэлгээний хүрээнд орон нутгийн иргэдээс авсан асуулгаар орон нутгаас хэрэгжүүлж байгаа гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хүний эрх, жендэрийн талаар бодлого, хөтөлбөрийн хүртээмжийг 85.5% мэдэхгүй гэсэн хариулт өгсөн нь энэ чиглэлээрх үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлж, хүн бүрт хүргэхэд анхаарах хэрэгтэйг харуулж байна.
ОНЖДХ-т хийсэн баримт бичгийн шинжилгээнээс үзэхэд жендэрийн талаарх сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд аймаг, сумын шийдвэр гаргагчид, АЖСХ, хэрэгжүүлэгч багийн гишүүд, сумын ЗДТГ-ын дарга нар, нийгмийн ажилтанууд, цагдаагийн ажилтанууд, залуу гэр бүлүүдийн гишүүд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамтарсан багийн гишүүд, тэдний хамтран ажилласан кейс үүсгэгчид, НЦҮТ-өөр үйлчлүүлэгчид илүү оролцож, үр шим хүртсэн байна. Харин ОНЖДХ-ийн үйл ажиллагаанд малчид, эрэгтэйчүүд, оюутан, ажилгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тээврийн жолооч нар, мэдээлэлгүй иргэд, охид, хөвгүүд ашиг хүртэж чадахгүй орхигдсон байна.
ОНЖДХ-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх удирдлагын баг сайн бүрдэж ажилласан ч хэрэгжүүлэгч багийн гишүүдийн мэдлэг, ур чадвар, аргачлал төдийлэн сайнгүйгээс салбаруудын хамтын ажиллагаа хангалтгүй, шийдвэр гаргах эрх мэдэл байхгүйгээс зарим үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй, санхүүжилтгүйгээс олон нийтэд мэдээлэл сурталчилгааг хүргэх боломж хязгаарагдмал байсан гэж дүгнэлээ.

Холбоотой мэдээ