ОХУ иргэн бүрээ вакцинжуулахын тулд буутай цэрэг дайчилж байгаа гэнэ үү

2021-02-28 210 0

ОХУ-д иргэд вакциндаа үл итгэн хамрагдахгүй байх явдал их байгаа аж. Тиймээс иргэдийг вакцинд хамруулахын тулд автомат буу барьсан 3 хүнтэй бүлгүүд гүйцэтгэж байгаа гэнэ. Гудамжинд вакцины бичиг шаардаж, байхгүйг нь хүчээр авч явж, гадаа байгаа вакцины асарт авчран, цахимаар шүүгээд вакцинжуулж байна.

Оросын “Спутник V” вакцины талаар The Lancet эрүүл мэндийн сэтгүүлд гарсан нийтлэлийг ДЭМБ-ээс зөвшөөрлөө. Энэ тухай ДЭМБ-ийн Орос дахь төлөөлөгч Мелита Вуйнович “Россия 24” телевизэд өгсөн ярилцлагадаа өнгөрсөн долоо хоногт онцолсон билээ. Түүний хэлснээр, шинэ мэдээллүүд нь вакцины чанарыг өгүүлж байгаа гэсэн юм. ДЭМБ коронавирусын эсрэг вакциныг хэрэгцээтэй орнуудад түгээх талаар олон үйлдвэрлэгчидтэй хэлэлцээр хийж байгаа, тэр дундаа ОХУ-тай мөн зөвшилцөж байгаа гэдгээ мэдэгдсэн.

Саяхан The Lancet эрүүл мэндийн сэтгүүлд “Спутник V” вакцин нь эмнэл зүйн 3 дугаар үе шатандаа 91,6% үр дүнтэй гэдгээ харуулсан тухай нийтлэл гарсан юм. Вакцины судалгаанд 19866 хүн хамрагджээ. The Lancet эрүүл мэндийн сэтгүүлд “Спутник V” вакцин нь эмнэл зүйн 3 дугаар үе шатандаа үр дүнтэй талаар нийтлэл гарсан нь уг вакцин найдвартай, үр дүнтэйг илтгэж байна хэмээн Кремль цохон тэмдэглэв. Кремлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Дмитрий Песковын хэлсэнээр, Оросод уг вакциныг яаравчлан бүртгэсэн нь зөв байсныг уг үр дүн харуулж байна гэв.

“Спутник V” коронавирусын эсрэг Оросын анхны вакцин ба уг вирусын генийг суулгасан өөр нэгэн аденовирусын үндсэн дээр бүтээсэн вакцин юм. Эсэд орсноор тэндээ уураг үүсгэж, дархлаа тогтоон, эсрэг биеийг бий болгодог байна.

Холбоотой мэдээ