Ханх суманд дахин хүчтэй газар хөдөллөө

2021-05-03 69 0

Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 32 километрын зайнд өнөөдөр /2021.05.03/ Улаанбаатарын цагаар 16:46:39 цагт газар хөдөллөө.

Газар хөдлөлтийн хүч 6.2 магнитуд байсан гэдгийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Орхон, Сэлэнгэ, Дархан, Булган, Архангай аймаг болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд хохирол тогтоогдоогүй байна.

Энэхүү газар хөдлөлт нь энэ оны нэгдүгээр сарын 12-ны 05:32 цагт болсон магнитуд 6.5-тай газар хөдлөлтийн давталт хөдлөлт аж.

Та бүхэн өнөөдрийн газар хөдлөлтийг мэдэрсэн бол доорх линкээр холбогдон газар хөдлөлтийн макро мэдээг бөглөнө үү.

Линкэн дээр дарж ороод газар хөдлөлт болсон хугацаа буюу “2021/03/31” гэж сонгоод, газар хөдлөлт гэсэн хэсгээс “Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун зүгт 32 километрын зайнд /6.2маг/” гэсэн сонголтыг сонгон бөглөнө үү!

Холбоотой мэдээ