Оюун-Эрдэнэ сайд бэртэгчин улс төрчдөд “Вакцин авчирч чадахгүй бол гай битгий бол” гэж хатуу анхаарууллаа

2021-05-04 22 0

Өнөөдөр орон нутгийн вакцинжуулалтыг эрчимжүүлэх, явуулын багийн цуваа ХӨСҮТ-ийн үүднээс хөдөлсөн. Энэ үеэр Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Вакцинжуулалтын цэгүүд 17 цагаас хойш хоосон байна. Болдсайхан эмчийн хэлснээр иргэд хэт эрхлээд байж болохгүй. Өнөөдөр цар тахлыг даван туулах арга зам вакцинжуулалтаас өөр байхгүй.

Төрийн тэргүүнийг сонгох сонгуульд бид хүндэтгэлтэй хандана. Гэвч үүнийг дагаад улс төрийн хөөсрөлт бий болж  байна, ажлаа хийж байгаа ажилтан алба хаагчдад нөлөөлж байна. Улс төрчид та нар нэг ч вакцин авчирч, үйлдвэрлэж нэмэр болж чадахгүй бол гай битгий бол.

 Вакцин татан явалтын явцад зарим улс төрчийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн. Миний хувьд асар их тэвчээр гаргаж байна. Би бас тийм тэвчээртэй хүн биш. Шаардлагатай бол тэдгээр улс төрч, УИХ-ын гишүүдийг зарлана. Цар тахлын үед буруу мэдээлэл өгөх нь эх орноосоо урвасан хэрэг шүү. Тиймээс улс төрийн алиа салбадай нарт анхааруулъя” гэлээ.

Холбоотой мэдээ