Хадгалаад аваарай: Гaндaнтэгчэнлин xийдийн нaндин шvтээн, Бvxнийг гийгvvлэгч Мигжэд Жaнpaйcиг бypxны зvpxэн тapни

2021-05-04 53 0

Жaнpaйсиг бурхан хамаг амьтаны зовлонг арилгах “УМ МА НИ БАД МЭ ХУМ” тарнийг зүрхэндээ гэрэлтүүлсэн бөлгөө.Та бүхэн энэхүү зургаан үсэгт тарнийг Хутагт Жанрайсигт чин сүжгийг үүсгэн уншаарай.

Ийнхүү уншихдаа сэтгэлээ элдэвт сарниулалгүй гагц мааний зургаан үсгийн утгыг бясалгаарай.

УМ МА НИ БАД МЭ ХУМ-д бурханы хамаг ном хийгээд амьтныг зовлонгоос гэтэлгэх арга агуулагдаж байдаг юм.

УМ: нь Бурхан багшийн ариун лагшин, зарлиг, таалал, хийгээд бясалгагчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг бэлэгдэнэ.

МА НИ: энэрэл нигүүлсэл, асрал хайр хийгээд амьтны тусыг бүтээх үлэмж сэтгэлийг бэлгэдэх эрдэнэ болой.

БАД МЭ: бол билиг билгүүний билэгдэл болсон бадамлянхуа болой. Үлгэрлэвээс, бадамлянхуа хэдийгээр шавар намагт ургавч шавраас огтхон ч сэвтдэггүйн адилаар билиг билгүүн биднийг сансарын хамаг зовлонгийн ёзоорыг таслан таслан гэтэлгэх болой.ХУМ: бол нигүүлсэхүй сэтгэл хийгээд билиг билгүүнийг хамтад нь дадуулан бүтээх ёсны бэлгэдэл юм.

УМ МА НИ БАД МЭ ХУМ хэмээх тарниа уншин мөргөхдөө: Аяа хамаг амьтаныг зовлонгоос аварч болгоо. “Их энэрэл Нигүүлсэлийн Бурхан минь намайг таалалдаа болгоон соёрхоо. Би тэргүүтэн хамаг амьтанд асрахуй хийгээд нигүүлсэхүйн сэтгэл төрж төгс бодийн хутагийг олохуйн адистэдийг соёрх оо” хэмээн сана.

Маань унших ёсон:

Маанийн зургаан үсгийг тоолсноор ёзоорын зургаан нисванис арилах бөгөөд Ум үсгээр мунхагийн харанхуй арилна. Ма үсгээр уур арилах, Ни үсгээр харам, Бад үсгээр тачаал, Мэ үсгээр атаат сэтгэл, Хум үсгээр омогт сэтгэлийг тус тус арилгах болно. Мөн Ум үсгээр дээд шид бүтээлийг олно. Ма үсгээр нийтийн шид бүтээлийг олно. Ни үсгээр өвчин хийгээд адыг амирлуулахын шид бүтээлийг олно. Бад үсгээр нас буян арвижихын шид бүтээлийг олно. Мэ үсгээр хүн, эд , идээ гурвыг эрхэдээ хураахын шид бүтээлийг олно. Хум үсгээр дайсан тотгор хорлогчийг гэсгээн таслахын шид бүтээлийг олно гэжээ.

Холбоотой мэдээ