“Amway” аяга угаагч элэгний хатуурал, хөхний хавдар үүсгэхээс гадна уушги гэмтээдэг болох нь нотлогдлоо

2021-05-04 257 0
Shares

Хэд хоногийн өмнө оруулсан анхааруулах постыг минь уншаад бүр бөөнөөрөө барьж идэх шахлаа хахаха… Өөрсдөө зарж борлуулдаг бүтээгдэхүүнийхээ орцыг биш гэж гүрийх! Тэгээд албан ёсны гээд гаргаад үзүүлэхээр зөвшөөрөгдсөн хэмжээнд байгаа гэх!!! Уучлаарай том том корпорацийн ашиг олох гэж бүтээгдэхүүнээ хямд өртөгтэй гаргах гэж лоббидож өөрсөддөө батлуулсан химийн хорт бодисны зөвшөөрөгдөх хэмжээ бол хэзээ ч МИНИЙ гэр бүлдээ зөвшөөрөх хэмжээ БИШ!!!

Тэгээд хичнээн оронд зарагддаг нь надад ердөө ч падлий алга! АНУ байгаль орчны яамны аюулгүй сонголт гэсэн лого байна хар гээд дайраад байгаа хүмүүст гэж хэлэхэд эхлээд Европын холбоо 1328 химийн бодисыг хортой гэж үзэн гоо сайхны болон гэр ахуйн бүтээгдэхүүнд хийхийг хориглодог бол тэр шүтээд байгаа U.S.EPA байгаль орчны яам чинь ердөө 30хан химийн бодис хориглосон байдаг юм гэдгийг мэдээд авчих. Бусад нь бол тэгээд бүгд “зөвшөөрөгдөх” хэмжээнд чөлөөтэй . Тэгээд миний анхны пост харьцуулж болох бүтээгдэхүүн багтаасан байсаныг хаслаа!

*Энэ бол аяга таваг угаагч. Маш чухал тийм ээ? Бид ямар бодисоор аяга таваг угаана тэр бодисуудыг идэж байгаатай адил байдаг гэнэ. Учир нь хүчтэй химийн бодис аяганы тосыг арилгаад гадаргуу дээр бүрхүүл үүсгэдэг бөгөөд энэ нь усанд булхах төдийд арилдаг эд огт биш ажээ. Тэгээд бид хайртай хүмүүсдээ халуун хоол хийгээд л өгдөг. Эргээд яагаад харшилтай, арьсны асуудалтай, хүнд өвчний суурьтай байгаагаа гайхдаг!

Shares

Холбоотой мэдээ