Ану нүүр нь суларч, мэс засал их хийлгэснээсээ болоод “Муур хатагтай” шиг болжээ

2021-05-04 953 1

Монголчуудын сайн танил “Гала” хамтлагийн дуучин Ану одоо нас нь 40 дөхөж, төрөлх Ч.Уранхолбоо нэрээрээ дуудуулж, фэйсбүүк инстаграмд идэвхтэй байх болсон. Анх нэрээ, насаа, дүүгээ хүртэл нууж, өсвөр насны охин имижтэй гарч ирсэн гэдэг. “Гала” хамтлагт дуулж, ганцаараа хэсэг дуулсан түүхтэй. Одоо таван охины ээж. Дуулахаасаа илүү элдэв барааг үнэ хүргэн зарж чаддаг сайн наймаачин. Интернэтэд дагасан олон хүн сайн худалдан авагч нь болдог.

Юутай ч Ану алтан утас нүүрэндээ суулгуулсан, миний нүүр үрчлээтэхгүй гэж ярьж байсан үеэсээ гоо сайхны мэс ажилбарт орсон байх. “Гала”-гийн Ану үе үе нүүрэндээ мэс хүргэж, өөрчлөлт хийсээр анх “Гала” хамтлагт дуулж явсан бүсгүйгээс тэс өөр болжээ. Том охиноо төрүүлэх үедээ “Гала” Анугийн нүүр лааны тосон баримал шиг харагдаж байгаа тухай бичдэг байсан. Сая Ану нэгэн телевизийн “Ододтой бүжиглэе” шоунд оролцсон нь хүмүүсийг цочирдуулав. Зургаа оруулахдаа фотошопоор засаж, “лайв” хийхдээ засаж янзлан өөрийгөө өөрчилдөг бололтой.

Нүүр нь суларч өөрчлөгдөн, мэс засал их хийлгэснээсээ болоод “Муур хатагтай” нэртэй болсон ахимаг насны эмэгтэйтэй төстэй харагдсан. Олон жил тод өнгөөр будах нь үсэнд муугаар нөлөөлдөг бололтой. Нүүрний төрх нь төрөлх биш, хэт хиймэл харагдах нь “Хайран хөөрхөн охин” гэж харуусахад хүргэв. Гоо сайхны мэс заслыг дагасан золиос гэж байдаг, эргээд сөрөг нөлөөтэй үзүүлдэг бололтой.

Холбоотой мэдээ