Шадар сайд С.Амарсайхан, У.Хүрэлсүхийн эсрэг ажиллаж байна

2021-05-05 42 0

Ерөнхийлөгчийн сонгууль хаалга тогшин, МАН-аас У.Хүрэлсүх албан ёсоор нэр дэвшихээр боллоо. Гэтэл МАН-аас томилгоо авсан Засгийн газар туйлын хангалтгүй ажиллаж байгааг иргэд олон нийт шүүмжилсээр байгаа. Тэр тусмаа цар тахлаас эхлээд эдийн засгийн чамгүй хүнд үед Шадар сайдын суудалд заларсан С.Амарсайхан өөрийн харъяанд байх агентлаг, газрын хууль бус дарга нарын толгойг илж байгаа нь нэр дэвшигч У.Хүрэлсүхийнхээ эсрэг гэмээр ажиллаж байна гэх шүүмжлэл гарах боллоо. Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа ийм эгзэгтэй үед МАН-д, Засгийн газарт хууль бус зүйл байх нь сонгуульд сөрөг нөлөөлөх учраас намын удирдлагын түвшинд яриад эхэлжээ.

Нөгөө талаас энэ бүгдийг хянаж ажиллаж байх учиртай Төрийн албаны зөвлөл ч таг чимээгүй байгаа нь төр өөрөө авлига, хээл хахуульд идэгдсэн гэдгийг харуулна. “Хот”-ын хэмээх фракцид багтах гээд чадалгүй Ц.Сандуйгаар туг тахин гарч ирж байсан С.Амарсайхан богино хугацаанд НИТХ-ын дарга, нийслэлийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Шадар сайд хэмээн дэвшиж ирээд байна. Ердөө гуравхан жилийн хугацаанд шүү. Асар хурдтай дэвшиж байгаа С.Амарсайхан НИТХ-ын дарга, Засаг дарга байхаасаа Туул голын бургасыг хядаж, өндөр үнэтэй боржин чулуу талбай тойруулан тавихаас эхлээд үр ашиггүй, байгаль экологид халтай хууль бус зүйл хийж байсан. Өнөөдөр Шадар сайдын суудалд ирсэн ч өнөөх л хууль бус зүйлтэй эвлрэн ажиллаж байгааг хүн бүхэн харж байна. Хамгийн наад захын жишээ гэхэд Стандарт, хэмжил зүйн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн таван жил шахам буюу 1700 хоног “Түр дарга”-аар хууль зөрчин ажиллаж байхад түүнийг өөгшүүлэн ажиллахаас эхлээд түүнд хамаарах олон агентлаг газарт ийм хууль бус зүйл бий. Энэ нь шударга ёс хэмээн “сэлэм” сугалж гарч ирсэн МАН-ын дарга У.Хүрэлсүх, даган баясагч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын анхаарлын гадна үлдэнэ гэж үгүй. Гэтэл яагаад шударга үнэний дүр эсгэгчид энэ мэт хууль бус зүйлтэй эвлрэн явна вэ.

Өнөөдөр хэдийгээр цар тахал хэмээн түмний хөлийг хорьж байгаа МАН-ын түвшинд эрх мэдэлтнүүд өдөр бүр чуулж, хэрхэн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах тухай яриа өрнүүлж байна. Өдөр бүр шахам үргэлжилж байгаа энэ ярианд Шадар сайд С.Амарсайханы тухай ихээхэн ярих болжээ. Учир нь тэрээр сонгууль хаяанд ирсэн энэ үед Шадар сайд, түүний багцад хамаарах агентлаг газарт хууль бус зүйл олон байхад С.Амарсайхан чимээгүй яваад байгаа нь У.Хүрэлсүхийн эсрэг ажиллаад байгаа юм биш үү гэх таамаг ч МАН-ын удирдлагын түвшинд яригдаж эхэлжээ.

Холбоотой мэдээ