Давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст зарим үйлчилгээг нээхээр боллоо. Дэмжиж байвал 1 гэж бичнэ үү

2021-05-05 241 0

Тавдугаар сарын 8-н буюу Бямба гарагийн 06:00 цаг хүртэл тогтоосон хатуу хөл хориог үргэлжлүүлэхгүй байх байр сууриа УОК илэрхийлээд буй. Хөл хориог сулруулахтай холбоотой журмыг хэлэлцэж буй талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тавдугаар сарын 8-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээг нээх шаардлагад ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон, өвдөөд эдгэсэн хүмүүсд нээлттэй байхаар журамлагдаж буйг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

Иргэдийн эрүүл мэнд, эдийн засаг, нийтийн эрх ашгийн үүднээс ийнхүү журамлаж байгаа гэдгийг тэрбээр онцолсон байна.

Мөн УОК-оос гаргаж буй хөл хорионы дараа дагаж мөрдөх журамд халдварын тоо өсөх эрсдэлтэй тул зах, худалдааны төвүүдийг нээхгүй байх саналыг гаргасан. Цаашдаа халдварын тохиолдлоос шалтгаалан үйлчилгээний газруудыг үе шаттай нээх санал гаргажээ. Саналыг Засгийн газрын маргаашийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн эцсийн шийдвэр гаргах юм.

Холбоотой мэдээ