Б.Болдсайхан: Явж явж хамгийн сайн нь Хятад вакцин байна лээ…

2021-05-05 216 0
Shares

“Сонгдо” эмнэлгийн захирал, эмч Б.Болдсайхан “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт оролцлоо. Энэ үеэрээ тэрээр: “Эмчийн туршлагаас харахад, тодруулбал онолын бөгөөд практик туршлагаас харахад Хятад вакцин л явж явж хамгийн хүндрэл багатай, реакц багатай байж, дархлаа сайн тогтоож байгаа.

Жишээ нь: “Сонгдо” эмнэлэг дээр Хятад вакцин, Австразеника хийлгэсэн хүмүүст бид нар хоёр гурван төрлийн эсрэг биеийн сорил хийсэн. Гэтэл чанарын бөгөөд яг тоон үзүүлэлтээр Хятад вакцин үр дүн хамгийн өндөр гарч байгаа юм.

Хамгийн сайн эсрэг биет тогтож байна. Хоёрдугаарт хоёр тунгаа хийлгэсэн хүмүүсийнх  их сайн гарч байгаа. Гуравдугаарт, өвдсөн хүмүүс их сайн гарч байгаа. Ер нь Веросил гэдэг хятад вакцин бол олон зуун сая хүн дээр хийсэн, хамгийн удаан хийгдсэн, хамгийн хүндрэл багатай, хамгийн сайн дархлаа тогтоодог гэдэг нь тодорхой болсон. Мөн сахартай, бүдүүн, диабеттэй, харшилтай, суурь өвчтэй гэсэн хүмүүст эсрэг заалт хамгийн гайгүй нь байгаа” гэв.

Shares

Холбоотой мэдээ