Босоо, Адъяа хоёр бүр талбай дээр нэг хөнжилд орчихлоо, олс таталцдаг болохоос Туваан шиг эсгий таталцаж байсныг мэдэхгүй л юм байна

2021-05-06 553 1
Shares

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд О.Цогтгэрэл даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод буй Н.Алтанхуягийн материалыг СЕХ бүртгээгүйтэй холбоотойгоор өнөөдөр өлсгөлөн зарлаж эхлээд байна.

“Төрийн тэргүүнийг сонгох найм дахь удаагийн сонгуулийн нэр дэвших үйл ажиллагаа болж байна. АН-ын хоёр нэр дэвшигчийн материалыг СЕХ хүлээж авахгүй байна. СЕХ хуулиас давсан эрх мэдэлтэй байж болохгүй. С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэдэг хоёр хүнийг богино хугацаанд уулзаж, асуудлаа шийдэхийг уриалж байна” гэсэн мэдээллийг АН-ын дарга О.Цогтгэрэл СЕХ-ны төлөөлөлтэй уулзсаны дараа өгсөн.

Харин Сонгуулийн ерөнхий хорооноос АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хоёр хүний нэгийнх нь баримт бичгийг хүлээж авах шийдвэрийг гаргаад буй. Дашрамд дурдахад, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгч Х.Баттулгад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах бичиг хүргүүлсний дагуу Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн хурлыг зарласан юм.

АН-ын УИХ дахь суудалтай гишүүд ийнхүү өлсгөлөн зарлаж буй нь сонин л үзэгдэл боллоо. Нөгөө Баянхонгорын нэг ширээний хоёр чинь бүр нэг хөнжил дор орчихлоо, за даа зүгээр суухаар таван гардахгүй юу, талбай дээр мах шарж байна ирээрэй, эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг үг байдаг даа энэ туваан гишүүн хүн байжээж эсгий олбог цагдаа нартаа булаацалдаад ямар доошоо орж байнаа гэхчилэн сошиал ертөнцөд иргэдийн хошигнол битүү өрнөж байна. Сонирхуушуутай л сонгууль болох нь дамжиггүй.

Shares

Холбоотой мэдээ