Жүжигчин Баярмагнай: Өвчин зовлонгүй амьдармаар байна. Засаг төр биднийг дэндүү давраагаад байна. Хойш суугаад байгааг нь 50 мянгаар торгох хэрэгтэй гэсний минь төлөө бариад идчихэв

2021-05-06 264 0

Монголчууд яахаараа ийм юм бүү мэдээ. Дэлхийн зарим хөгжилтэй оронд вакцин хүрэлцэхгүй байна гээд байхад манай оронд вакцин хийлгэх хүний олдохгүй нь бололтой. ОХУ-н спутникийг хүлээгээд байгаа нэг хэсэг нь байхад нийгмийн сүлжээгээр хятад вакциныг муулсан, найдваргүй гэсэн их мэдэгчдийг постууд хөвөрсөөр. Дэлхийд чанар нь танигдсан вакциныг бүх нийтээрээ хийлгэж байхад манайхан л гэж хойш суусаар. Арга буюу Засгийн газар 2 тунгаа хийлгэсэн хүнд 50.000 төгрөг олгоно гэснээр ачаалалр эрс ихэссэн гэх. Хэт амин хувиа бодогчид манайд ямар их байна вэ гэдэг нь үүгээр харагдаж байна. Нөгөө талаасаа биеийн байдлаасаа хамаараад вакцин хийж болохгүй иргэд байгааг үгүйсгэхгүй.  Хүнд өвчтэй зарим иргэдэд АНУ-н вакцин хийж байгаа юм билээ.

Ард иргэдийг нийгмийн хариуцлагаа ухамсарлан гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө вакцинжуулалтад хамрагдахыг Засгийн газраас уриалж, вакцины хоёр тундаа хамрагдсан иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар жүжигчин М.Баярмагнай “Бариад идчихэв. 50 мянга өгөх биш харин ч 50 мянгаар торгох хэрэгтэй. Бид давраагүй Засгийн газар л давраагаад байх юм. Өвчин зовлон айдасгүй сайхан амьдармаар байна шүү дээ. Вакциндаа идэвхтэй хамрагдацгаая.” гэж цахим хурдсаараа дамжуулан саналаа бичжээ.

Холбоотой мэдээ