Koвид 19-ийн эсрэг вакцины тухай таны заавал мэдэх ёстой 10 мэдээлэл. Цааш түгээ

2021-05-06 404 0
Shares

Вакцины аюулгүй байдал, хамгаалах чадвар эмнэлзүйгээр баталгаажсан, үүнд эргэлзэх шаардлага байхгүй. Нийтийг хамарсан вакцинжуулалтын үр дүнгийн судалгаа явагдаж буй учраас аль нэг нь илүү дархлаажуулж байна хэмээн урьдчилан дүгнэх боломжгүй.

Ковид 19-ийн эсрэг вакцин талаар таны мэдэх шаардлагатай мэдээллийг Дархлаа судлалын нийгэмлэгийн тэргүүн доктор, профессор Г.Батбаатар өгч байна.

  1. Вакцин хийлгэснээр өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ халдвараас хамгаалнa.
  2. Вакцины бүтэн тунгаа хийлгэсэн хүмүүс ковид 19-ийн шинж тэмдэггүй, хүнд, нэн хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэл эрс буурна.
  3. Ковид 19-ийн эсрэг вакцин аюулгүй, амьд вирус агуулаагүй учраас ямар нэгэн өвчин үүсгэхгүй, удмын мэдээлэлд нөлөөлөхгүй.
  4. Вакцины бүтэн тунгаа авсан хүн бусдад халдвар тараах магадлал 50 хувь буурна.
  5. Вакцины дараа эмнэлгийн тусгай заалт байхгүй бол эсрэг биеийн шинжилгээ хийлгэх ямар ч шаардлагагүй.
  6. Вакцины бүтэн тун хийлгэсэн бол ямар ч тохиолдолд PCR шинжилгээ өгөх шаардлагагүй.
  7. Вакцины бүтэн тун хийлгэсэн хүмүүс амны хаалт зүүж, хоорондын зай барих шаардлагатай.
  8. Хөхүүл эх вакцин тариулахад сөрөг нөлөө гарахгүй, хүүхдэд нөлөөлөхгүй.
  9. Эм, ургамал зэрэг харшилтай хүмүүс вакцин тариулж болно.
  10. Архаг суурь өвчтэй хүмүүс вакцин тариулж болно. Вакцин тариулсны дараа өвчин сэдэрч болох ч амь насанд аюулгүй.

В.Бат

Shares

Холбоотой мэдээ