Анхаар: Олсон виза картнаас нийтдээ 16 сая төгрөгийн гүйлгээ хийж бүрэн хоослоод хаясан байжээ

2021-05-07 262 0
Shares

Хүний мөс чанар муудаж улам бүр эрээгүй, увайгүй авирлах болсоныг баталсан хэрэг гарчээ. Гэр бүлийн эхнэр эхнэр хоёр найзтайгаа нийлэн хохирогчийн гээгдүүлсэн Голомт банкны виза картыг мөнгийг нь дуустал ашиглаад хаясан хэрэг гарчээ. Тэдний хэн нь ч олсон картаа зохих байгууллагад нь өгөх, мэдэгдэх санал санаачилга гаргалгүйгээр харин ч санаа нэгдэн бүх мөнгийг нь үржээ. Эмэгтэй Б.Ө нь шатахуун түгээгүүрийн газрын хавьцаагаас “Голомт” банкны виза карт олжээ. Олсон картаараа дөрвөн мянган төгрөгний гүйлгээ хийхэд нууц үг шаардахгүйгээр шууд унжшээ.

Ингээд гэртээ харихдаа 70 мянган төгрөгний хүнсний бараа худалдан авч шууд уншдаг карт олсоноо нөхөр Б.О-доо хэлжээ. Маргааш нь тэд хамтаа “Нарантуул” зах гарч 300 мянган төгрөгөөр хувцас хунар авчээ. Орой нь архи дарс, амттан худалдаж аваад гэр бүлийн найз болох Тогообэх, Энхболд нарынд очиж наргиж хоносон байна. Өглөө эхнэр нь хоёр найзтайгаа гараад “Теди” төвөөс зургаан гар утас, “Мөнгөн завьяа”-гаас нөхөртөө 400 мянгаар монетон гинж, өөртөө 1,2 сая төгрөгөөр мөн монетон зүүлт, ээмэг бөгж авчээ. Тогообэхдээ мөн монетон гинж авч өгчээ. Энхболд нь 1,5 сая төгрөгийн эд зүйл авчээ. Бүх төлбөрийг олсон картаараа төлж барагдуулсан байна. Дараа нь эхнэр нөхөр хоёр 3,4-р хорооллын дэлгүүрүүдээр явж хүүхдүүдээ 2,4 сая төгрөгөөр хувцаслажээ. Мөн нэг өрөө байрыг гурван сарын хугацаатайгаар хөлсөлж төлбөрийн 1,5 сая төгрөгийг мөнөөх картаар уншуулж төлжээ. Хөлсний байрандаа ороод “Нарантуул” захаас хөргөгч, угаалгын машин, ус буцалгагч, тогоо шанага зэргийг нэг сая төгрөгөөр авчээ. Эцэст нь картын мөнгө дуусмагц шууд хаясан байна. Мөрдөн байцаалтаар хохирогчийн виза картнаас нийтдээ 16 сая төгрөгийн гүйлгээ хийгдэж бүрэн хоосорсон нь тогтоогджээ.

Shares

Холбоотой мэдээ