Өнөөдрөөс үйл ажиллагаа нь хязгаарлагдах байгууллагуудыг мэдээд аваарай

2021-05-08 313 0
Shares

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдөр 06.00 цагаас суларч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байна. Үүнтэй холбогдуулан УОК-оос шийдвэр гаргаж, 18 салбарын үйл ажиллагааг хязгаарласан. Тус салбаруудыг танилцуулж байна.

ХЯЗГААРЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД

  1. Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага шүүх, прокурор (нийт ажилтан, албан хаагчийн 30 хувь хүртэл хувь ажиллах, цагийн хязгаар тогтоох), иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нэг цэгийн үйлчилгээний төв, Сонгуулийн бүх шатны үйл ажиллагаа хязгаарлалтад хамаарахгүй

2. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн

3. Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт

4. Бүх төрлийн баар

5. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат болон хүргэлтийн хоолны үйлчилгээг зөвшөөрнө

6. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

7. Хүнснээс бусад барааны зах, худалдааны төв, их дэлгүүр, агуулах худалдаа, хайпермаркет (Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар баталсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”, тусгай нөхцөл шаардлага, бэлтгэл ажлыг хангасан нөхцөлд үйл ажиллагааг үе шаттай нээж явуулахыг зөвшөөрнө.)

8. Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв

9. Сургалтын төв

10. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ

11. Алжаал тайлах төв

12. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв

13. Саун, бассейн

14. Зочид буудал, дэн буудал

15. Амралт, жуулчны газар

16. Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд

17. Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ

18. Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай

19. Нийтийн бүжиг, бүжгийн клуб

ХУВЬ ХҮН

  1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн, үзвэр үйлчилгээ
  2. Хурим найр, цайллага, хүлээн авалт
  3. Агаар салхинд гарах – (Зөвхөн гэр бүлийн гишүүдийн хүрээнд зөвшөөрөх)
  4. Цахилгаан шатанд 3-аас илүү хүн суух
  5. Айлд зочлохгүй, зочин урихгүй
  6. Оршуулгын ажилд оролцох (автомашин 8, иргэн 20-оос дээш хязгаарлах)
  7. Хуулийн этгээдийн хязгаарлах үйл ажиллагаа / 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17,18, 19/-нд заасан хүний үйл ажиллагаа хамаарна.
Shares

Холбоотой мэдээ