ХӨСҮТ: ХОЁР ДАХЬ ТУНДАА ХАМРАГДСАН Ч ХАЛДВАР АВЧ БАЙГАА ТОХИОЛДОЛ ГАРЧ БАЙНА

2021-05-08 237 0
Shares

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хөл хориог сулруулахтай холбоотойгоор халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тэрбээр:

“Бүх нийтийн бэлэн байдал зарлаад 28 хоног боллоо. Бидний тооцоолж хүссэн үр дүнд хараахан хүрч чадсангүй. Гэхдээ долоо хоног тутмын халдварын тохиолдол бага багаар буурч байна. Вакцинжуулалтын хувьд Улаанбаатар хотын үйл ажиллагаа тодорхой боломжийн хэмжээнд хүрсэн. Мөн хөдөө орон нутагт вакцинжуулалт эрчимтэй явагдаж байна. Эдгээр иргэддээ талархал илэрхийлье. Вакцинжуулалтын эхний болон хоёрдугаар тунд хамрагдсан хэдий ч халдвар авсан тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Иймээс вакцинжуулалтад хамрагдсан ч бай хамрагдаагүй ч бай халдвар хамгааллын дэглэмийг үргэлжлүүлэн баримтлахыг уриалж байна.

Халдварын мутацилагдсан хэлбэрийг генийн түвшинд илүү сайн судалж байна. Энэхүү мутацилагдсан халдвар өвчлөлд илүү хор хөнөөлтэй эсэх талаар илүү сайн судлах шаардлагатай байна. Иймээс маргаашнаас эхлэн хөл хорионы дэглэм суларч байгаа хэдий ч ард иргэд, ААН-үүддээ халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг уриалж байна” гэв.

Shares

Холбоотой мэдээ