Б.Жаргалсайхан: Х.Баттулга Ц.Элбэгдоржид үргэлж ялагдах үйлтэй төрчихсөн юмуу. АН-ын асуудал ард түмэнд хүртээлгүй…

2021-05-08 442 0

Улс төрийн намын дотоод асуудал Төрийн зовлон болж ирсэн түүхтэй. АН-ын дотоод тэмцлээс үүдэн С.Зоригийг хөнөөсөн гэж өөрсдөө ярьдаг шүү дээ. Өнөөдөр гэхэд Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёрын тэмцлийн оргил цэг, шийдвэрлэх тулаан Сүхбаатарын талбай дээр үргэлжилж байна.

 

Уг нь бол УИХ-ын асуудал биш, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцох хэрэг биш л дээ.

Гэвч Х.Баттулгын талынхан АН-ыг эзлэхийн тулд олон нийтээс дэмжлэг авах гэж чармайж “Бидон”, Босоо хоёрыг гадаа хонуулж байгаа хэрэг. Эндээс харахад Х.Баттулга Ц.Элбэгдоржид үргэлж ялагдах үйлтэй төрчихсөн мэт. Уг нь бол С.Эрдэнэ М.Тулгат нар хоёр талаасаа хэдэн хүн гаргаж хуралдаад асуудлаа шийдэж болох мэт. Одоо тэгээд УИХ-аас хууль гарган М.Тулгатын АН-ын дарга болгоод Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид дэвшүүлбэл жинхэнэ дарангуйлал, улс төрийн намын дотоод асуудалд орсон үйл хэрэг болж үймээн самуун дэгдэнэ биз дээ. Ухна ишигний зовлон сүрэгт хамаагүй гэдэг шиг АН-ын асуудал ард түмэнд хүртээлгүй…

Холбоотой мэдээ