Алт, зэс, нүүрс, гянт болд, жоншны олборлолт, экспортоо нэмэгдүүлж эдийн засгийн цоргоо нээгээч Оюук сайдаа

2021-05-09 351 0
Shares

ЭНЭ ЦОРГОО НЭЭГЭЭЧ ЭЭ…
Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ бараг нэг дахин өслөө. Зэсийн үнэ 10, 000 ам.доллар давж, төмрийн хүдэр түүхэндээ анх удаа 200 ам.доллар давлаа. Үүнээс гадна алт, жонш, цайр гээд бүхий л түүхий эдийн үнэ өсч байгааг Засгийн газар юу гэж бодож байна. Алт, зэс, нүүрс, гянт болд, жоншны олборлолт, экспортоо нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, нээх, ажлын байр бий болгох талаар сонгууль дуустал таг уу. Сонгууль дөхөхөөр ажлаа байраа хаадаг Засгийн газартай болоод удлаа. Хууль эрхзүйн зохицуулалт муутай бичил уурхай эрхлэгч нарыг бүтэн хоёр жил зогсоолоо. Энэ зах зээл дээрээс их хэмжээний алт, гянт болд, жонш олборлож экспортлогч болдог.

Өөрөөр хэлбэл эдийн засагт хэрэгтэй байгаа валютийн жижиг урсгал эргэлтийг нэмэгдүүлдэг. Энэ цоргоо нээхэд эдийн засагт гэлтгүй орон нутаг сэргэдэг гэдгийг Хэнтийн аймгийн Бэрхийн жоншны бичил уурхайгаас харж болно. Уул уурхайн баялгаас иргэн Дорж, Баатар нарын шууд хүртдэг бичил уурхайгаас бус улс төр, газар нутагтай нь бүхлээр залгих Рио Тинто болон тэдний тэжээврүүдээс болгоомжлох хэрэгтэй дээ Ерөнхий сайд аа.

Shares

Холбоотой мэдээ