Д.Намсрайноров: “Ододтой бүжиглэе” шоунд оролцсоноос хойш 10 кг жин хассан

2021-05-10 158 0

Дэлхийн хэмжээний шоу болох BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars”- “Ододтой бүжиглэе” шоуг албан ёсны эрхтэйгээр “Монгол HD ” телевиз гуравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Ням гариг бүр үзэгчдийн хүртээл болгож эхэлсэн билээ.

Тэгвэл шоуны олны талархал, хүндлэлийг хамгийн их хүлээж, өөрчлөгдөж буй оролцогчдын нэг нь МУСТА, дуучин Д.Намсрайноров.

Тэрбээр шоунд оролцсоноосоо хойш одоогоор 10 кг жин хасаад байгаа гэнэ. Дуучин Д.Намсрайноров энэ талаараа “Карантин 14” шоу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт уригдан оролцох үеэрээ ““Ододтой бүжиглэе” шоунд оролцож эхэлснээс хойш хоёр сарын хугацаанд 10 кг жин хассан” гэдгээ хэллээ.

Сонирхуулахад МУСТА, дуучин Д.Намсрайноровын бүжгийн хамтрагч бүжгийн спортын Олон улсын хэмжээний мастер Э.Түвшинзаяа нь СУИС-ийг бүжигчин, бүжгийн багш мэргэжлээр төгссөн. Латин, Стандарт болон бүжгийн урлагийн бусад төрлүүдээр 10 жил хичээллэж буй туршлагатай авьяаслаг бүжигчин юм. Мөн 2017-2019 онуудад ХБНГУ, БНХАУ, Англи улсад зохиогдсон Латин Формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан билээ.

Холбоотой мэдээ