Элон Маск: Би хачирхалтай, үл ойлгогдох зүйлсийг ярьж, нийтэлдэг. Би Аутизмтай

2021-05-10 161 0
Shares

АНУ-ын тэрбумтан, сансрын технологийн “SpaceX”, цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компаниудыг үүсгэн байгуулагч Элон Маск алдарт “Saturday Night Live” (SNL) шоунд оролцжээ. Тэрбээр энэ үеэр өөрийгөө Аспергерийн хам шинжтэй гэдгээ зарласан байна.

Өдгөө 49 настай Элон “Би бусадтай харилцахдаа ярианы өнгөө тэр бүр хянаж чаддаггүй. Ингээд л бөөн инээд, наргиан болдог. Би заримдаа хачирхалтай, үл ойлгогдох зүйлсийг ярьж, цахим сүлжээндээ нийтэлдэг. Миний тархи тухайн үед тэгж ажилладаг. Би энэ шоуг хөтөлж буй Аспергерийн хам шинжтэй анхны хүн болж байна” хэмээн ярьжээ.

Аспергерийн хам шинжтэй хүмүүс хүрээлэн буй орчноо танин мэдэрч, үнэлэлт дүгнэлт өгөх, хүмүүстэй харилцах чадварын тал дээр бэрхшээлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, жирийн хүмүүсийн амархан ойлголцдог хоорондоо харилцах харилцаа, хүний сэтгэл зүйн байдал, үг ярианд үнэлэлт дүгнэлт өгөх, хоолойны өнгө, биеийн хэл зэргийг ойлгох чадвар сул байдаг байна. Аспергерийн хам шинжийг аутизмын нэг хэлбэр ч гэж үздэг ба аутизмыг бодвол хэл яриа болон оюун ухааны хөгжил хэвийн байдаг аж.

Shares

Холбоотой мэдээ