Эрхэм анд нь одоо ч сэхээнд байна. Түвшинбаярыг Ерөнхий сайд зөвлөх болгосноо зарласан нь зөв үү?

2021-05-10 289 0

Спортыг дэмжиж ажиллана. Эртэч Монгол байя аа гэж зорилгоо тодорхойлсон. Хайртай найзуудаа хорхогоор дайлж, дараа нь архи өгдөг. Тэгээд цөсний ч асуудалтай, нойр булчирхайн ч асуудалтай болгодог. Эрчүүд маань эмэгтэйчүүдээсээ цаг бусаар өмнө нь явчихдаг ийм нөхцөл бодитоор байна. Жингийн илүүдэлгүй Монгол улс байя аа.

Олимп дөхөж буйд анхаарал хандуулж байгаа болохоор Н.Түвшинбаяр аваргыг зөвлөхөөрөө авсан. Мэдээж тэр хүнд алдаа оноотой зүйл байгаа. Н.Түвшинбаяр аваргыг зөв, буруу гэж хэлэх нь миний хувьд ёс зүйгүй асуудал. Гэхдээ Н.Түвшинбаяр гэдэг хүн долоодугаар сарын нэгний аймшигт үйл явдлын дараа Монголчуудыг эргэн нэгтгэж, Монголд анхны Олимпийн алтан медалийг авчирсан гавьяатан мөн үү, мөн. Энийг бид бас үгүйсгэж чадахгүй. Н.Түвшинбаяр аваргын амжилт, нэг найзаа зодсон тухайн хувь хүний асуудлыг ялгаж салгаж ойлгох ёстой гэж бодож байна.

Байдал одоогоор тодорхойгүй байна. Энхбат начны хувьд одоог хүртэл хэд хэдэн аппараттай үхэл сэхлийн зааг дээр л байна. Байдал ямраар ч эргэж болохоор байгаа. Түвшинбаяр аваргыг цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгасан. Энэ нь түүний хохирогчийн байдал цаашид хэрхэхээс л шалгтаалж байгаа. Бурханы авралаар Энхбат начин өндийгөөд ирвэл Түвшээ аваргын маань байдал арай л дээрдэх байх. Эсрэгээрээ бол юун зөвлөх манатай гэмт хэрэгтэн, хүний амь хохироосон хүн болоод цааш явах байх…

Холбоотой мэдээ