Өвчин тaxaлд нэpвэгдэж зoвcoн, зvдэpcэн иpгэдийнхээ төлөө тэмцээд cyyж бaйгaa бол өрөвдөж xaйpлaaд нэгдэxcэн

2021-05-11 206 0

Цэцэрлэг сургуульгүй 2 жил хоригдсон хүүхдүүдийн төлөө жагссан бол хоёр гараа өргөөд дэмжихсэн.. Ажилгүй орлогогүй болсон иргэдэд туслах арай дээр арга зам оллоо гэвэл алга ташин талархахсан… Алтан амиа алдсан иргэдийнхээ өмнөөс гашуудан арван зул өргөлөө гэвэл асаалцахсан…

“Алтанхуяг” л ерөнхийлөгч болох ёстой гэж амь тэмцэн суугаа бол сууж л байхаас даа… Эднийг өлсөхвий, даарахвий, өвдөхвий, зовохвий гэж санаа зовох сөхөөтэй хүн алга.

2 жил шахам өвлийн хүйтэн зуны халуунд өдөр шөнөгүй ажилласан эмч, сувилагч, цагдаа нарт л санаа зовж байна. 2 хон сарын дотор хорвоог орхисон 153 Монгол хүний төлөө эмгэнэн гашуудаж байна.
Өдөрт дунджаар 1000 хүн халдвар авч, 10 хүн амь насаа алдаж, тэдний ар гэр үр хүүхдүүд хэдэн зуун хүн хагацлын нулимс урсгаж байхад тэднийг төлөөлж төрд гарсан УИХ-ын эрхэм гишүүдийн сонгуулийн шоуны зураг авалт үргэлжилсээр…

Өөрсдөөрөө дуусахгүй мөрөөрөө амьдрах гэж ядаж яваа иргэдийг мөнгөөр хууран жагсаах гэж оролдох, өөрсдийн эрх мэдлийн төлөөх үймээн самуунд татан оролцуулах гэж турхирахаа л болиосой. Хүн төрөлхтөн тахалтай тэмцэн цөхөрч байхад цөөхөн хэдхэн Монголчуудын хэн маань ч улс төрчдийн шунал хүслийн золиос бүү болоосой. Бидэнд эвдрэл, хагарал, тэмцэл, намчирхал биш ЭРҮҮЛ, энгийн, тайван амьдрал л хэрэгтэй байна.

via: BolorNairamdal

Холбоотой мэдээ