“Ододтой бүжиглэе”шоуны хамгийн олон фэнтэй, түрүүлэх магадлалтай нь Намсрайноров байлаа даа

2021-05-11 468 0
Shares

“Ододтой бүжиглэе” шоу ид дундаа ороод байна. Дугаар бүрээс нэг хос од болдог бол нэг хос хасагддаг нь тэмцээний журам. Оролцогц бүр хичээж улам чамбайрсаар байгаа. Хэн нь энэхүү тэмцээний ялагч болохыг олон хүн өөр өөрийнхөөрөө таамаглаж суугаа. 7 хоног бүрийн бүтэн сайнд ТВ-н өмнө монголчуудыг “уядаг” болсон энэхүү шоуг мэргэжлийн өндөр түвшинд асар их хөрөнгөөр хийж буй нь илт мэдрэгдэж байгаа.

Тэмцээний эргэн тойронд олон л сонин хачин, хөгжилтэй, харамсмаар үйл явдал тохиолдож ирлээ. Тэмцээний эхний өдрөөс үсний засалт, чёолкоороо жаахан өөлүүлж ирсэн ч яван чангарсан хүн бол хөтлөгч Хонгорзул. Тэрээр хичээж байгаа учир алдаа гаргах нь бараг үгүй болов. Тэгвэл бас нэгэн оролцогч Дөлгөөн-аюуш хамтрагч хостойгоор хайр сэтгэлийн романс үүсгээд гал халуун дурлалдаа шатаж яваа гэнэ.

Энэ шоуны гол чимэг нь МУСТА Д.Намсрайноров болж байна. “Ододтой бүжиглэе” шоу дууссаны дараа фэйсбүүк, цахим ертөнцөөр нэг Д.Намсрайноровын тухай пост хөвөрч, сайтууд энэ тухай мэдээллийг олон гаргадаг. Хамгийн гол нь бүх сэтгэгдэл эерэг байгаа нь энэ дуучин олон фэнтэйг харуулна. Ер нь товчхондоо МУСТА Д.Намсрайноров маш олон үнэнч фэн, дэмжигчтэй гэдэг нь энэ шоунаас илт харагдав. МУСТА Д.Намсрайноров маш хөдөлмөрч дуучин. Өөрийнөө фэнүүдийг өөрөө бэлдсэн.

Сүүлийн 10 жилийн дотор таван шинэ тайлан тоглолтоо Улаанбаатарт тавьжээ. Тайлан тоглолтоо зөвхөн нийслэлд тавиад зогсох бус тоглолт бүрээ 21 аймгаар яс тойрч дүүрэн үзэгчтэй, 360 гаруй сумыг үлдээлгүй зорин очиж тоглосон байна. Аймаг сум бүрт очиж тоглоно гэдэг бол аргагүй ард түмэндээ дуулсан дуугаа хүргэж чадсан дуучин юм. Тийм гэдэг нь энэ шоуны тайзнаас үзэгчийн мессеж саналаар мэдрэгдэж байна даа.

Shares

Холбоотой мэдээ