Д.ГАНБАТ: УИХ дахь Ардчилсан намын бүлэг өлсгөлөнгөө зогсоолоо

2021-05-11 178 0

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд төв талбайд өлсгөлөн зарласнаас хойш долоо хоногийн хугацаа өнгөрчээ. Харин өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ажиллах бөгөөд УИХ-ын гишүүн Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг талбай дээр өлсгөсөн зарлаж байгаа гишүүдтэй уулзах үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат өлсгөлөнгөө зогсоож байгаа тухай мэдэгдэв.

УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдээлснээр шинээр байгуулагдсан Ажлын хэсэг СЕХ, АТГ, Улсын дээд шүүхийн Тамгын газар зэрэг газрын холбогдох албан тушаалтнууд хууль зөрчсөн эсэх асуудлыг шалгаж тогтоох тодорхой заалтууд гаргасан байна.

Холбоотой мэдээ