Таатай мэдээ: Газартай холбоотой бүх мэдээллийг иргэд гар утсаараа авах боломжтой боллоо

2021-05-11 86 0

Иргэд газартай холбоотой мэдээллийг вэбсайт болон гар утасны аппликейшнээр дамжуулан бүрэн авах боломжтой болсон. Энэ талаар ГЗБГЗЗГ-ын кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэнгээс тодруулахад “Манай байгууллага Монгол Улсын хэмжээнд “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем” нэвтрүүлсэн. Энэ нь зургаан дэд системээс бүрдсэн.

-Төлөвлөлтийн систем

-Биржийн систем

-Үнэлгээний систем

-Кадастрын систем зэргээс бүрдэж байгаа юм. Тэгэхээр газартай холбоотой бүх үйл ажиллагааг нээлттэй, иргэд үйлчлүүлэхэд түргэн шуурхай болгох зорилготой ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бид вэбсайт хийсэн. Egazar.gov.mn болон үүнийг дагаж гар утасны аппликейшн хийсэн. Гар утасны аппликейшний давуу тал нь иргэд газартай холбоотой бүх мэдээллийг гар утсаараа авах боломжтой.

Хаана газар олгож байна, ямар зориулалттай олгож байгаа юм, тухайн газар ямар үнэлгээтэй юм гээд эзэмшигчээс бусад бүх мэдээллийг нээлттэй харж болно.

Тэгэхээр иргэдийн оролцоо нэмэгдээд ирж байгаа юм. Түүнчлэн иргэд газрын албанаас нэг лавлагаа авах гэж олон дамжлага туулдаг. Тэр бүх ажлыг гар утсаараа шийдэх боломжтой болж байна. Хэрэглээнээс хамаараад бид аппликейшнээ сайжруулж байгаа. Зөрчилтэй газар байх юм бол манайд мэдээлэх, түүн дээр нь газар зохион байгуулагч шаардлагатай арга хэмжээ авсан тайлангаа оруулах зэрэг гар утсаар дамжуулан хүргэж болох бүх үйлчилгээг энэхүү аппликейшндээ нэмж байна” гэлээ

Холбоотой мэдээ