Б.Жаргалсайхан: МУ-ын Зөвлөх инженер Ц.Гарамжавт хөдөлмөрийн баатар ч багадана

2021-05-12 2478 12
Shares

Олны чичлээд, дайраад байгаа Гарамжавыгаа нэг өмөөрчихье. “Муухан эр хүнээс илүү” гэж Монголчууд яриад сурчихаж. Түүнд энэ үг таарж ч мэднэ. Түс тас яриатай, шийдэмгий, хүнтэй нөхөрлөж чаддаг. Адилхан зах зээлийн шуурганд тэмцэж явсан хүний нэг тэрнийг би мэдэхийн дээдээр мэднэ. Манайд хөдөлмөрөөрөө баялаг бүтээж яваа цөөн том компанийн нэгийг тэрээр олон жил удирдаж явааг л бий энд баттай хэлнэ. Аливаа бизнес зээлгүй нэг ч алхам урагшилдаггүй юм. Тал тоосго өрж үзээгүй таван төгрөгтэй болчихсон хүмүүст энэ ч ойлгомжгүй сэдэв л дээ. Үүнийг уншаад та өөрийнхөөрөө дүгнэнэ биз. Тэр дайраад байгаа “шармигар шар” охин ч бас жаахан юм унш, бодит юм хий… Гурвалжин нүдэлчихээд багаасаа ер нь их хүнд дээрэлхүүлж өссөн хүн ах захаа ингээд сонсохоо байчихдаг талтай…

Тэрбээр,

Зуун дамжин өвлөгдөх цементийн үйлдвэрлэлийг байгуулж, жил бүр Монгол улсаас 132,000,000$ гарах урсгалыг зогсоосон.

Стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэнд ногдуулах, Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээх зарчмыг журмын нөхдийн хамт Үндсэн хуулиар дархалж, оруулж өгсөн.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн нийт 30,000 ээжүүдийн 30 жил хэлмэгдэж ирсэн тэтгэврийн зөрүүг арилгасан.

Оюу толгойн ордын гэрээнд Монгол улсын эрх ашгийг хангуулах тогтоол гаргалцсан.

1 тунамал 715 их наяд 700 тэрбум төгрөгийн үнэ бүхий баялагтай Тавантолгойн ордыг Монголчууд өөрсдөө ашиглах зарчим дээр хатуу зогссон.

Монгол улсад 300 цэцэрлэг, 200 сургууль барих татвар улсдаа төвлөрүүлсэн.

Азийн Форбес сэтгүүлийн хүчирхэг 50 эмэгтэйгээр нэрлэгдэж, эх орныхоо нэрийг гаргасан.

Монголчуудад нэг муухай зан байна. Хийж бүтээж, хөдөлмөрлөж яваагаа дэвсэнэ. Долоож, долигносон хоёр нүүртнүүд нь дээшээ дарга болоод явчихна. Эм-Си-Эс, Таванбогд, НИК, Монполимет гээд хуруу дарам цөөхөн компанийнхаа хүчинд энэ улс чинь явааг нэг ухаараасай. Олон олон Оджаргал, Баатарсайан, Гарамжав төрж байж л энэ улс чинь Япон лугаа хөгжих юм. Энэ өлсөөд цангаад байгаа хүмүүс хөгжүүлнээ хөл хэвтэнэ.

Shares
  • Unen shuu de ter eneree bol yaj bayjsan medehgui ydaj teriigee eeree tailbarlaad egjeej ard tumend ydaj mongol hunii ah zah ys surtahuungui buduuleg setguuljiig manaihan towoolgood baih ym sain geed ymarj setguulj ingej gutgej dairj chadna ted bolowsroltoi bolood tegehgui baigaag oilgoh heregtei hamgiin ys zuigui buduuleg n eneree ym da

  •  Б.Жаргалсайхан гуайч ортой л юм ярьдаг юм шүү, Тэр хүний ул шагайж мөнгө цуглуулдаг Өнөрцэцэг “40 нас хүрээд 50 саяын машин унахгүй юм бол хүн биш ” ухааны юм яриад шантааж хийж хүний алдаан дээр дөрөөлж мөнгө хийдэг бололтой. Гарамжав үнэхээр эх орныхоо төлөө кноп дарж байсан цөөн хэдэн гишүүний нэг шүү. үнээн үнэн Энэ өлсөөд цангаад байгаа хүмүүс хөгжүүлнээ холоо хэвтэнэ 

  • Сошиалаар яваад байсан энэ хоёр хүний хэрүүлтэй хэсгийг нь нэг удаа үзлээ. Үнэндээ Өнөрөө гэдэг хүүхэн бол төрөлхийн хэрүүлч, нэг тийм уйваагүй зөрүүдлэгч, муйхар харилцахад төвөгтэй хүмүүс байдаг даа. Тийм л хүн байна лээ. Халдвартын даргын өмнөөс ч гэсэн яаж тэнэгтэж байлаа даа. Гарамжав гэж сонсож байснаас ямар хүн гэдгийг энэ хэрүүлээс хойш л мэдлээ. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн бахархмаар л эмэгтэй байна лээ. Тэгээд эцсийн дүгнэлт маань Гарамжав гуайг харлуулж, бүтээсэн байгуулсан бүхнийг нураах гэсэн явуургүй хүмүүсийн хорт явуулга цаашлаад улс орны минь хөгжлийг сааруулах гэсэн муу хүмүүсийн хатгаас гэж бодож байна.  

  • Гарамжав гэдэг хүнийг УИХ.-ын гишүүн бхад нь хэдэн удаа харж байлаа. Саяхан “Мэдээлийн урсгал” нэвтрүүлгээр л сайн харлаа. Үнэхээр хөдөлмөрч, дайчин, өндөр мэдлэг боловсролтой, сэтгэлийн асар их тэвчээртэй, баялаг бүтээгч бүсгүй бнаа. Бид ийм хүмүүсээ дэмжиж бж л улс маань хөгжинө. Энэ хүнээс сурах зүйл асар их бна шүү. Танд ажлын амжилт хүсье.

  • Алтны компаниудын Монголбанкинд тушаасан алтыг Монгол банк цаашаа борлуулахдаа өөрсдөө  алдагдалтай зарсныгаа алт тушаасан компаниудаар төлүүлэх гэсэн Монголбанкны шийдвэрийг дутуу хагас олж үзээд л бөөн сенсаац тарьсандаа Өнөрөө бантаад, улам гүрийгээд зүтгээд байгаа л явдал шүү дээ, буруу ойлгосон байна аа, уучлаарай гээд хэлчихэд болох асуудлыг, одоо болохоор гаалийн татварын өртэй гээд л өөр асуудал болгоод байна лээ, татварын өргүй компани ер нь хаана байна аа, бүгд л өртэй байгаа, 

  • Зөв шүү зоригтои зорилготои тууштаи үнэнч хүн л амжилтанд хүрдэг саихан эмэгтэи саихан ээж  хөдөлмөрч бүсгүи гэж боддог

  • Таны хөдөлмөр ч өндөр ухамсартай сайхан эмэгтэй гэдгийг мэдээний урсгал нэвтрүүлгээр харлаа. Таны ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсье 

  • Хийдэг хүн л хийсэн нэгнийгээ мэддэг юм үнэ цэнийг нь. Баярлалаа. Энэ муу шантаажчин,нусны таглаа хүн шантаажлаж хэдэн халтар төгрөг олох арга сурснаа бүү гайхуул гэмээр санагддаг.

  • Улс эх орондоо хийж бүтээсэн юмтай  мэдлэг чадвартай соёлтой энэ хүнийг уоамшуулдаггүй юмаа гэхэд хэмлэхээ болиоч 

Холбоотой мэдээ