Ц.Оюунгэрэл намаасаа гарч АН-ын дотоод зөрчил дээр тос нэмлээ

2021-05-12 508 0

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өнөөдөр Ардчилсан намаас гарах өргөдлөө өгч байгаагаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрээр С.Эрдэнийн талын АН-ын даргын сунгаанд оролцож байсан ч намын даргаар сонгогдож чадаагүй. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр нам дотроо нэрээ дэвшүүлж байсан ч ийнхүү намаасаа гарах өргөдлөө өгч байгаа аж. Тэрээр өөрийн цахим хуудастаа “Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил 1 сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа. Шинэ платформын тухай орой 19:30 минутад лайваараа танилцуулна” хэмээн бичжээ.

Өмнө нь тэрээр “өнөөдрийн төвөгтэй нөхцөл байдлыг бий болгосон АН-ын одоогийн лидерүүд хэмээх байр суурь эзэлсэн хүмүүсийн хэнийг нь ч эрх мэдэлд аваачихын төлөө цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө ажил хөдөлмөрийг зориулахгүй. Цаашдын улс төрийн аливаа үйл ажиллагаагаа цоо шинэ залуу үе улс төрд өндөр ёс зүйтэйгээр түрэн орж ирэх цагийг наашлуулахын төлөө зориулах болно” хэмээн мөн мэдэгдэж байсан билээ.

Холбоотой мэдээ